Майкл Корсын энэ удаагийн цуглуулгад оруулсан утга санаа бүхий дүрслэлтэй хээ нь загварын салбарт үзэгдэлгүй 36 жил болжээ. Дизайнер resort 2018 цуглуулгынхаа цэнхэр өнгийн гар цүнх болон шоорт ба цамцнаас бүрдсэн хослол дээр амарч яваа хосууд, мөн тэднийг мэндчилж буй нэгэн хүний хээг буулгажээ. Тэрхүү цагаан өмд ба хар цамцтай хүний дүрслэлийг сайтар анзаарвал яг л Майкл Корс өөрөө мэт харагдах болно. Дизайнер түүнчлэн цүнхнийхээ доод хэсэгт «Michael Kors Welcomes You» гэх бичиг хавсаргасан нь загваруудад аяллын уур амьсгал оруулж байлаа. Майкл уг цуглуулгаа Грек болон Францын арлуудад зориулсан бөгөөд загварууд дээрх зугаатай хээнүүдийн санааг Бора-Бора арал дээр амарч байх үедээ бодож олжээ. Сул эсгүүртэй өмд ба хүрэм, даашинз, дундаж урттай юбка зэрэг нь их хотын гудамжинд ч тэр, аялал зугаалгын үер ч тэр загварлаг байх болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт