Шүтэн бишрэгчдээ Кэти Перригийн тоглосон сурталчилгааны бичлэгээр баярлуулсныхаа дараа Жереми Скотт удаан чимээгүй байсангүй. Одоо тэр Moschino-д зориулсан шинэ цуглуулгаа олон нийтэд танилцууллаа.
Энэ удаад Moschino-гийн гол хүн болох Жереми Скотт өмнөхөөсөө илүү арилжааны зориулалттай цуглуулга бүтээжээ. Шинэ аяллын улиралд олсон мөнгөө (мөн өвлөж авсан, сугалаанаас хожсон эсвэл банкаас зээлсэн) хаана үрж болохыг тэр харуулж байна. Дэлгүүрүүд! Хямдралууд! Үзүүлэн дээрх ганган манекенүүд! Хямдарсан үнийн шошгонууд! Уламжлалт ёсоор Скотт санаагаа тойруулалгүйгээр шууд л үзүүлсэн. Түүний цуглуулгад үнийн шошгоны загвартай мөн SALE гэсэн бичигтэй даашинз, тал үнээр авч болно гэсэн ноосон цамц зэрэг загварууд бий. Харин Moschino-гийн лого алдарт MasterCard-ийн бөөрөнхий дүрсэн дотор эсвэл долларын дэвсгэрт дээр ерөнхийлөгчийн оронд бамбарууштай хамт байх жишээтэй.
Маш олон жижиг чимэглэл нүдэнд шууд тусахуйц тод загвартай цуглуулга болсон ч загварын ордонд ямар нэгэн сүртэй , сонирхолтой өөрчлөлт орсон гэхэд хэцүү. Сэдвээ сольж, шинэлэг жижиг сонирхолтой зүйлс сэддэг Жереми Скотт уг хувцасныхаа загваруудыг улирал бүр солиод байдаггүй билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт