Бюро 24/7 тойм: Prada, resort 2018
Street style хувцаслалтын шилдэг санаануудыг хамруулсан шинэ цуглуулга
Дизайнер Миучча Прада брэндийн resort 2018 цуглуулгад өмнөх улирлын өд ба хагас гэрэлтэх материалтай элементүүдийг дахин нэг удаа давтлаа. Тэр олон давхарлах аргачлалыг цуглуулгын үндсэн стилистик шийдэл болгож, street style ертөнцөд тренд болох хэд, хэдэн гайхалтай төрхүүд харууллаа. Цуглуулгын хит загваруудаас дурдвал үүнд мөр ил гаргасан пальто, өдөөр чимэглэгдсэн гоёмсог пижам болон шилэн шүрээр бүрхэгдсэн хагас гэрэлтэх топ юм.
Үндсэн элементүүд: Цамц хэлбэрийн даашинз, хагас гэрэлтэх органза материалаар хийгдсэн хувцаснууд, өд, мөр ил гаргасан пальто, хонхон хэлбэрийн ханцуй, хуниас, цэцгэн хээ, шилэн шүртэй хатгамал, төмөрлөг гялбаа.
Үндсэн өнгөнүүд: Хар, цагаан, цэнхэр, нимбгэн шар, ягаан, оюу ногоон, улбар шар.
Стилистик аргачлалууд: Олон давхарлах аргачлал, захтай цамцны дээгүүр өмссөн даашинз, даашинзны дээгүүр өмссөн хагас гэрэлтэх туник, гольфын оймс ба пүүзний хослол, хоёр давхарласан юбка, хагас гэрэлтэх даашинзны дээгүүр өмссөн захтай цамц.
Аксесуар: Жижиг цүнх, гольфын оймс, шөвгөр хоншоортой туфль, төмөрлөг зах, алтлаг зангиа, бөөрөнхий линзтэй нарны шил, хар бүс.
Нүүр будалт ба үс засалт: Хайхрамжгүй засалттай сүлжсэн үс, улаан ба улбар шар өнгийн тод уруул.
Бүтээлч санааны эх үүсвэр: 1970-аад оны дуучид Лена Лович ба Жони Митчелл, "The Addams Family" (1991) киноны Кристина Риччи.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт