Бюро 24/7 тойм: Roksanda, pre-fall 2017

Геометрийн дүрснүүд

Roksanda маркийн шинэ цуглуулга геометрын хэлбэр дүрснүүд дээр суурилсан бөгөөд даашинзууд нь Оросын зураач Василий Кандинский, Казимир Малевич нарын уран бүтээлийг санагдуулж байлаа.

Гүн цэнхэр, улбар шар, хар, цагаан, цахилгаан цэнхэр, цайвар цэнхэр гэх зэрэг тод өнгөнүүдээс бүрдсэн шинэ цуглуулгад торго ба сүлжмэл материалууд хослон орсон байна. Цуглуулгын бас нэгэн онцлог элемент бол цэцгэн дүрстэй хатгамал ба хээ юм. Дизайнер уг деталийг торгон даашинз, жаккард юбка ба урт пальтонд оруулж, романтик аяс бүрдүүлжээ.

Түүнчлэн том хэмжээтэй аксесуарууд болон этгээд хэлбэртэй гар цүнхнүүд цуглуулгын геометрын сэдвийг дэмжсэн байлаа.

Buro.Mongolia

2016-12-22, 17:30

  • Зураг: