Бюро 24/7 тойм: Saint Laurent, намар-өвөл 2017

Энтони Ваккарелло Saint Laurent-д дасан зохицож байна

Шинэ улиралд Saint Laurent-ын шинэхэн бүтээлч захирал Энтони Ваккарелло өнгөрсөн улирлын гоо зүйн чиглэлийг үргэлжлүүлэхээр шийдэж, бараан өнгө давамгайлсан, тэгш бус хэмтэй, гүнзгий ухлаадастай загварууд тайзнаа гаргалаа.

Намар-өвөл цуглуулгын үндсэн элементээр матт болон лакан эффекттэй арьсан материал тодорсон байна. Энтони Ваккарелло Saint Laurent-д зориулсан анхны цуглуулгынхаа эсгүүрийг бараг өөрчлөлгүй үлдээсэн ч арьсан материалын ачаар цоо шинэ дүр төрх бий болгож чаджээ. Бүтээлч санаагаа 1980-аад оноос авсан дизайнер өөрийн цуглуулгадаа диско хэв маягтай гялалзсан оруулга болон хатан хаан I Элизабетагийн эрин үеийг санагдуулам босоо зах, том хэмжээтэй хуниас гэх зэрэг анхаарал татам деталиуд оруулсан байлаа.

Үндсэн элементүүд: Тэгш бус хэмтэй даашинз ба коовт, oversize пальто, савхин хүрэм ба брюк өмд

Үс засалт ба нүүр будалт: Задгай тавьсан замбараагүй үс, минимал нүүр будалт, хар өнгийн график контур

Үндсэн өнгөнүүд: Хар, бор

Стилистик аргачлалууд: Ямар нэгэн чимэглэл детальгүй, "хэцүү" эсгүүртэй загварууд

Аксесуар: Цэцгэн хэлбэртэй чокер зүүлт, том хэмжээтэй арьсан клач цүнх, аварга том ээмэг ба хүзүүний зүүлт

Бүтээлч санааны эх үүсвэр: 1980-аад оны үдэшлэг, Грейс Жонсын смокинг хослол

Buro.Mongolia

2017-03-02, 13:00

  • Зураг: