Carolina Herrera, хавар-зун 2019 цуглуулга
"Аз жаргалтай дизайнер сайхан хувцас бүтээдэг"
Carolina Herrera брэндийн шинэ бүтээлч захирал Уэс Гордон брэндэд зориулсан анхны ready-to-wear цуглуулгаа танилцууллаа. "Аз жаргалтай дизайнер сайхан хувцас бүтээдэг" хэмээн Уэс Гордон шоуны дараа дурдсан бөгөөд түүний шинэ цуглуулгаас үнэхээр хөгжилтэй, баяр баясгалантай уур амьсгал мэдрэгдэх ажээ.
Японы ахлах сургуулийн охидын дүрэмт хувцсыг санагдуулам хүрэм болон богино юбканы хослол, тод өнгийн сонирхолтой эсгүүртэй даашинз зэргийг шинэ мянганыханд зориулж бүтээсэн гэлтэй бол, А-хэлбэрийн урт юбка ба даашинз зэргийг Carolina Herrera брэндийн үнэнч шүтэн бишрэгчдэд санал болгожээ. Уэс Гордон уг цуглуулгыг бүтээхдээ тод өнгө, хээ хуар, сонирхолтой эсгүүр, сэтгэл хөдөлгөм уур амьсгалыг нэг дор цогцлоож, брэндийн бэлэг тэмдэг болсон романтик силуэт, бөмбөлгөн хээ гэх элементүүдийг ч шингээж өгчээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт