Dolce & Gabbana загварын ордны бүтээлч захирлууд Доменико Дольче, Стефано Габбана нар хүн бүрийн анхаарлыг татсан, хэзээ ч мартагдашгүй загварын шоунуудыг зохион байгуулдгаараа алдартай. Тэгвэл тэд энэ удаа Итали улсын Венец хотын “Piazza San Marco” талбай дээр гоёл чимэглэл, цагны “Alta Gioielleria”, “Alta Orologeria” болон эрэгтэй, эмэгтэй хувцасны “Alta Sartoria”, “Alta Moda” гэх загварын томоохон арга хэмжээнүүдийг гурван өдрийн турш зохион байгуулжээ. Энэхүү шоу нь 2012 оноос эхлэн жил алгасалгүй явагдаж байгаа бөгөөд өдгөө Dolce & Gabbana ордны уламжлал болон тогтсон байна.
Энэ удаагийн “Alta Moda” эмэгтэй загварын кутюр шоуг 20 минутын карнавал үзүүлбэр болон Женнифер Хадсоны “Nessun Dorma” дуугаар эхлүүлснээр Венецийн готик уур амьсгалыг бүрдүүлсэн байна. Кутюр шоуны үеэр танилцуулсан дийлэнх загварууд Венец хотын соёл болон гар урлалыг илтгэж байлаа. Мөн бүтээлч захирлууд цуглуулгадаа Murano эртний шилэн эдлэлийг санагдуулам хээнүүд, нарийн хийцтэй оёдол болон залгааснуудыг оруулжээ. Харин зочдын хувьд Женнифер Лопес, Хелен Миррен, Кейт Босуорт, Моника Беллуччи, Кортни Кардашьян, Крис Женнер, Doja Cat болон бусад алдартнууд хүрэлцэн ирсэн байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт