Парис хотод Louis Vuitton брэндийн шинэ эрэгтэй цуглуулгын загварын шоу болж өнгөрлөө. Эрэгтэй чиглэлийн бүтээлч захирал Виржил Абло шинэ цуглуулгаа "Газар дээрх диваажин" хэмээн нэрлэсэн бөгөөд загварын шоуны орон зайг сюрреал диваажин болгон хувиргаж, хайч ба зүү утас, харандаа ба үзүүрлэгч, түлхүүр, будгийн багс зэрэг гүн утга агуулга бүхий эд зүйлсээр чимэглэсэн байлаа. Мөн загварын тайзны гол хэсэгт аварга том мод сүндэрлэсэн нь орчныг үлгэрийн мэт үзэсгэлэнтэй харагдуулж байв. Харин цуглуулгын тухайд шүршдэг будгаар будсан мэт хослолууд, олон хэсэгт хуваагдсан мэт пиджакууд, хурц тод өнгийн ажлын хүрэмнүүд болон цацган чимэглэлтэй пальтонууд багтжээ. Дизайнер түүнчлэн савхин урт хүрэмнүүд болон хөвсгөр үслэг шубануудыг онцолж, шоуны төгсгөл хэсэгт цуглуулгын гол загварууд болох тэнгэрийн дүрслэлтэй хослолуудыг гаргалаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт