Givenchy брэндийн бүтээлч захирал Клэр Уайт Келлер бидэнд тэйлор хийц ба спортлог хэв маяг хоорондоо хэрхэн нэгдэж болохыг харууллаа. Карго загварын өмд ба савхин хүрэм, цэргийн өмд ба сорочка гээд эдгээр төрхүүд бүхэлдээ эрэгтэйлэг хэв маяг илэрхийлэхийн зэрэгцээ эмэгтэй хүний хүчирхэг, тачаангуй байдлыг тодотгож байлаа. Клэр Уайт Келлэр бүтээлч санаагаа Швейцарын яруу найрагч ба зурагчин Аннемари Шварценбах гэх бүсгүйн хувцаслалтаас авсан бөгөөд загвар өмсөгчдийн үсийг Аннемаритэй ижил халимаг болгон зассан нь дизайнер Келлерийн санааг бүрэн илэрхийлж чадсан юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт