"I'm looking for ATOZ" : AtoZ брэнд шинэ цуглуулгаа танилцууллаа

Дизайнерууд хамгийн анх урлаж байсан "01 Collection" цуглуулгаа баяжуулан бүтээжээ

Монголын загварын салбарт цоо шинэ өнгө төрх, хэв маяг нэмээд буй AtoZ брэнд шинэ улиралд зориулсан цуглуулгаа танилцууллаа. Энэ удаа дизайнерууд хамгийн анх урлаж байсан "01 Collection" цуглуулга дахь загваруудаа баяжуулан, шинэ хэв маягт оруулан бүтээжээ. Ингэхдээ тэд биднийг үргэлж сорьж, хөгжүүлж, аливааг даван туулах хүчийг өгч байдаг байгаль дэлхийгээс урам зориг авсан ба "I am looking for AtoZ" хэмээх бүтээлч зураг авалтаараа дамжуулан шинийг эрэлхийлсэн, сониуч, хайгуулч байдлаа илэрхийлэх мэт байлаа. Цуглуулгад цэцгэн чимэглэлтэй даашинз, cонгодог загварын хүрэм, A хэлбэрийн эсгүүр бүхий цамц зэрэг ямар ч үед загвaрлаг байх загварууд багтсан юм.

Сонирхуулахад одоогоос хоёр гаруй жилийн өмнө дизайнер Л.Амаржаргал ба А.Энхцацрал нарын үүсгэн байгуулсан "Ama to Zazral" буюу "AtoZ" брэнд нь "Энгийн атлаа эгэл бус" хэмээх зарчмын доор үйл ажиллагаагаа явуулдаг. Нарийн хийц, нямбай оёдол болоод тухайн улирлын чиг хандлага, өнгө зэргийг тэд загвар бүрдээ онцгойлон тусгадаг ба Монголын залуу үеийнхэнд аль хэдийнээ танигдсан залуу брэнд юм.

 

Buro.Mongolia

2020-04-15, 12:08