JW Anderson брэндийн цуглуулга дахь сюрреализмын гайхамшгууд

Намар-өвөл 2020

Загварын мэргэжилтнүүд дизайнер Жонатан Андерсоныг бүхий л авьяас чадвар, бололцоогоо Loewe брэндэд зориулан өөрийн нэрийн брэндийг умартаж байна хэмээн шүүмжилдэг. Ерөнхийдөө тэд зөвхөн Жонатан Андерсоныг гэлтгүй өөрсдийн брэндээсээ гадна томоохон загварын орднуудыг удирддаг ихэнх дизайнеруудыг ийнхүү шүүмжилдэг билээ.

Гэхдээ Жонатаныг чиглэсэн энэ шүүмжлэл нь шударга бус шүүмжлэл гэж хэлж болно. Учир нь тэрээр хоёр хоногийн өмнө танилцуулсан намар-өвөл 2020 цуглуулгаараа үслэг материалтай балерина гутлыг тренд болгосон төдийгүй үүл мэт харагдах органза материалтай даашинз, гялалзсан цацагтай үдшийн даашинз зэрэг сюрреализмын бүтээл мэт хэтрүүлэгтэй, этгээд загваруудыг олны таашаалд нийцүүлэн ирэх улирлын гол загваруудын нэг болгож чадсан юм.

Buro.Mongolia

2020-02-19, 16:00