Хөгжил цэцэглэлтийн эрин үеийг эргэн дурссан Louis Vuitton-ий шинэ цуглуулга

Хавар-зун 2020

Louis Vuitton брэндийн бүтээлч захирал Николя Гескьер шинэ улиралд зориулан Belle Epoque буюу хөгжил цэцэглэлтийн эрин үе, тэр дундаа тухайн эринд анх үүсч байсан арт-нова урсгалаас бүтээлч сэдэл авсан цуглуулгыг бүтээлээ. "Хөгжил цэцэглэлтийн эрин бол Францын урлаг соёлын хамгийн сонирхолтой хэсэг" хэмээн тэрээр тайлбарласан ба цуглуулгад өөрийн дуртай футуристик хэв маягийг ч бас шингээж өгсөн байлаа. Хөвсгөр ханцуйтай, дугуй хэлбэртэй цамц, олон товчтой хүрэм, хантааз, жаккард хүрэм зэрэг 1870-1910 оны силуэт бүхий загварууд цуглуулгад багтжээ. Шоуны өөр нэг онцлох зүйл нь тайз засалт байсан юм. Шоу зохион байгуулагдсан Луврын музейн нэг хана бүхэлдээ аварга том LED дэлгэц болон хувирсан ба дэлгэц дээр Их Британийн дуучин Sophie "It's Okay To Cry" хэмээх дуугаа дулж буй дүрс гарсан юм.

Buro.Mongolia

2019-10-02, 18:19