Халуун орны жимс, амьтдаар дүүрэн Dolce & Gabbana брэндийн эрэгтэй цуглуулга
Хавар-зун 2020
Доменико Дольче ба Стефано Габбана нар шинэ улиралд зориулсан эрэгтэй цуглуулгаа уламжлал ёсоор Милан хотын Metropol театрт танилцууллаа. Далдуу модны навч, зэрлэг цэцэгс гээд ширэнгэн ойг санагдуулам байдлаар засч тохижуулсан тайзнаа дулаан орны өнгө аяс мэдрэгдэх 100 гаруй төрх гарсан юм. Бүтээлч захирлууд шинэ загваруудаа бүтээхдээ Сицили хот, халуун орны уур амьсгал, 1950-иад оны хэв маяг тэр дундаа Элвис Преслигийн стиль болон брэндийн эртний загварууд гээд маш олон зүйлээс урам зориг авсан бөгөөд шинэ цуглуулгаа жимсний коктейлтой зүйрлэжээ.
Эхний хэсэгт ирвэсний хээгээр баяжуулсан тренч цув, чөлөөт загварын хослолууд багтсан бол хоёр дах хэсэгт тарвас, гадил, хан боргоцой зэрэг халуун орны жимсний хээтэй торгомсог загварууд, Хавай арлыг санагдуулам сорочка, пижам хослол, амьтдын зурагтай ноосон цамц, хослол багтжээ.Түүнчлэн Доменико Дольче ба Стефано Габбана нар өөрсдийн үндсэн хэв маяг болох тэйлор хослолыг урлахдаа 1950-иад оны хэв маягаас бүтээлч сэдэл аван өндөр суудалтай өндөр суудалтай брюк, хурц захтай сорочка, өргөн загварын пиджак зэргийг урласан байгаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт