Хэдхэн хоногийн өмнө загварын тайзнаа танилцуулагдсан гар цүнхнүүд

Ирэх намар тренд болох цоо шинэ загварын цүнхнүүд

Хоёрдугаар сарын 16-наас эхлэн Нью-Йорк, Лондон, Милан ба Парис хотуудад намар-өвөл 2020 улирлын загварын долоо хоногууд зохион байгуулагдаж байгаа билээ. Мэдээж загварын долоо хоногийн үеэр дизайнеруудын урласан ready-to-wear хувцаснууд анхаарлын төвд байдаг хэдий ч тайзнаа гарах шинэхэн аксесуарууд ч бас загварынхны хувьд нэн чухал байдаг. Эндээс бид ирэх улиралд барих гар цүнхнүүдээ сонгон ирээдүйд хийх хөрөнгө оруулалтаа тооцдог төдийгүй дизайнеруудын танилцуулах загваруудаас санаа авснаар шинэхэн трендүүдийг бусдаас түрүүлж хэрэгжүүлэх боломжтой байдаг. Ингээд хэдхэн хоногийн өмнө танилцуулагдсан цоо шинэ загварын гар цүнхнүүдийг хүлээн авна уу. Ямар хэлбэр дүрс, хээ, өнгө давамгайлж байгааг сайтар ажиглаад аваарай.

Buro.Mongolia

2020-02-12, 16:00