Хуримын загвар үргэлж сонгодог шийдэлтэй байх учиртайг баталсан хоёр цуглуулга
Viktor & Rolf
Viktor & Rolf брэндийн намрын цуглуулгад нэг талаасаа готик хэв маягтай атлаа нөгөөтээгүүр романтик чиглэлтэй даашинзууд орсон харагдлаа. Гэхдээ цуглуулгын загвар бүр ерөнхийдөө нэлээд сонгодог ба минимал шийдэлтэй болжээ. Үүнээс гадна дизайнер мөн олон давхар торон материал бүхий хормойтой, хормой хэсэгтээ зүрхэн хэлбэрийн чимэглэлтэй гэх зэрэг цөөн хэдэн өвөрмөц загварууд танилцуулаад авлаа.
Carolina Herrera
Дизайнер Каролина Эррерагийн хувьд хуримын загвар үргэлж сонгодог байх учиртай. Тэрээр энэхүү итгэл үнэмшлийнхээ дагуу улирал бүр маш цэмцгэр хийц ба эсгүүртэй, өмсөхөд эвтэйхэн бөгөөд хаанаас нь ч харсан тансаг мэдрэмж төрөхөөр загварууд бүтээдэг байгаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт