Хавар-зун 2016
Лондонд загварын долоо хоног үргэлжилсээр байна. Гурав дах өдрийн хамгийн сонирхолтой шоунуудыг танд тоймлон хүргье
David Koma
Энэ удаад Дэвид Кома өргөн хүрээний силуэтүүд танилцууллаа. Зарим даашинзууд богино, хөвсгөр хормойтой болсон бол зарим нь том ханцуйтай уртасгасан спорт хүрэм шиг харагдаж байх жишээтэй. Шинэ цуглуулгын голд эмэгтэй хүний бие болон эмэгтэйлэг байдал оршиж байлаа. Учир нь дизайнер арьс гэрэлтүүлсэн хайчилбартай, бэлхүүс тодотгосон бүстэй, мөн гэрэлтсэн материалтай baby doll загварууд тайзнаа гаргалаа. Мөн бие барьсан комбинзон гэх нэгэн сонирхолтой загвар харагдлаа.
Topshop Unique
Бид Нью-Йоркийн тайзнаас анзаарсан гол чиг хандлагуудын жагсаалт бүрдүүлж байхдаа зангилаа ба уяанууд гэх тренд ийм алдартай болохыг төсөөлсөнгүй ээ. Яг энэ чиг хандлага Лондонгийн дизайнеруудын тайзыг дүүргэлээ. Тэр дундаа Topshop Unique брэндийн цуглуулгад бүс, уяа, эрвээхий зангилаа гол аксесуар нь боллоо. Тиймээс одооноос зангилаа хийж сурах хэрэгтэй болох нь.
Цуглуулгын хувьд гэвэл нэлээд энгийн хэв маягтай, даруухан загваруудаас бүрджээ. Цэцгэн хээтэй даашинз, унтлагын пижам загварын өмд ба цамцнууд, эрэгтэй эсгүүртэй хүрэм, савхин өмд, ба ноосон цамцнууд гээд ямар ч төрх бүрдүүлэхэд тохиромжтой сонголтууд бий.
Vivienne Westwood Red Label
Түүний шинэ цуглуулга хуучин эдлэлийн мэдрэмж төрүүлж байлаа. Дизайнер Вествуд бага зэрэг бүүдгэр өнгөтэй даавуу, тавилгын гэмээр "винтаж" хээ, боловсруулаагүй ирмэгүүд, сунасан мэт харагдах сүлжмэл гэх зэрэг хуучны хэв маягийг орчин үеийн тод өнгийн загваруудтай хольж маш амжилттай цуглуулга бүтээжээ. Цуглуулгад орсон бүх загварууд дундаас өргөн эсгүүртэй, саарал улаан өнгийн өмд олны анхаарлыг татаж, тайзны гол "од"-оор тодорлоо.
Pringle of Scotland
Шотландын эртний брэндийн хамт олон ихэвчлэн энгийн загварууд танилцуулж, олныг алмайруулахгүй байхыг хичээдэг. Харин энэ удаад Pringle of Scotland гэнэтийн, маргаантай цуглуулга танилцууллаа. Цуглуулгад гурван чиг хандлага ажиглагдаж байсны эхнийх нь ангархай мөр, хоёрдах нь цэнхэр өнгийн сонгодог загварын цамц дээр хийсэн туршилт, мөн эцсийнх нь дотуур хувцасны сэдэв байлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт