Лондонгийн загварын долоо хоног дуусч, бид сүүлийн буюу тав дах өдрийн хамгийн сонирхолтой байсан танилцуулгуудыг хүргэж байна
Marques'Almeida
LVMH Prize нэр хүндтэй шагналыг хүртсэний дараа Марта Маркеш, Пауло Альмейда нар анхны цуглуулгаа танилцууллаа. Тэдэнд ялалт авчирсан деним шинэ улирлын цуглуулгад ч мөн харагдаж байлаа. Дизайнерууд цуглуулгын эхний хэсэгт тэс ондоо зүйлс үзүүлж, хоёрдах хэсэгт жийнсийг оруулжээ.
Тэд дотуур хувцасны трендийг оруулсан, хагас гэрэлтсэн унтлагын хувцас, нимгэн цамц болон өмсөхөд хөнгөн даашинзууд гаргажээ. Даавуун дээр урагдсан нүхнүүд үлдээсэн нь хэрцгий харагдуулж байлаа. Энэхүү зориудын харгис байдлыг хөнгөн олон давхар нугалаас болон арьсны өнгө эсвэл кофены хөөсийг санагдуулам өнгөнүүд тэнцвэржүүлэх аж. Маркеш, Альмейда тэр л аргаа тод ягаан сиймхий даавуу, торгон цэцэгсээр дүүрсэн даавуу, улаан лакан арьс гээд өөр материал дээр мөн ашиглажээ.
Денимийн ээлж ирэхэд, залуухан дизайнеруудын арга барил тийм ч их өөрчлөгдөөгүй байлаа. Энэ удаад жийнсэнд оруулахдаа арай хянамгай ханджээ. Эхлээд хүрэмний ирмэгийг оёогүй мэт болгож, бага багаар илүү өргөн болгон, дараагаар нь хамгийн тэсрэлттэй зүйлсээ харуулсан юм. Marques'Almeida дизайнеруудын хувьд энэ нь шинэ романтиклал аж.
Ashish
Ashish-ийн цуглуулгын тайзны зургууд болон иш татсан хэллэгүүд хэдийнэ цахим хуудсуудаар таржээ. Тиймэрхүү зүйлс нь Ашиша Гуптаг эмзэглүүлэхгүй л болов уу. Бид түүний цуглуулгаас дизайнерын хошин шогийн мэдрэмж хэвийн байгааг харж болно. Түүний гол гаргаж буй санаа нь гялтгар гоёл хэвээрээ үлджээ. Тэдгээрээр Гупта даашинз, спорт хослол оёж, моделиудын дээрээс асгасан нь тэдний сэгсийлгэсэн үсэн дээр өнгөлөг чихрүүд байгаа мэт харагдах аж. Энэ удаад гялтгар гоёл нь тод, солонгон өнгийн биш харин эсрэгээрээ цайвар, сүүн өнгөтэй байлаа. Гэвч өнгөлөг зүйл ч бас хангалттай байсан юм. Жийнсэн хослол, хагас гэрэлтсэн даашинзан дээр оёсон бага зэрэг өнгөлөг чимэглэл нь мөн гялалзах аж. Харин бидний сэтгэлд үлдсэн ганц зүйл бол захаасаа өмдний шуумаг хүртлээ "Shut up! Shut up! Shut up!" гэсэн бичигтэй хослол байлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт