Төрөл бүрийн материал ба хээг хэрхэн хооронд нь зохицуулж болохыг харууллаа
Fendi брэндийн бүтээлч захирал pre-fall 2019 цуглуулгын санааг 19-р зууны Францын сийлбэртэй хаалганууд болон Японы уламжлалт эрэгтэй кимононы талаарх эртний хэвлэлүүдээс олжээ. Ингэснээр дизайнер маш нарийн, цэгцтэй эсгүүр гарган тэдгээрийгээ уран зөгнөлт хээнүүдээр баяжуулсан байлаа. Пальто болон давхар энгэртэй пиджакнууд тэгш бус хэмтэй өвөрмөц захаар чимэглэгдсэн байсан бөгөөд зарим загварууд мөн ханцуй болон зах хэсгээрээ үслэг оруулгатай болжээ. Өмнөх цуглуулгуудад тогтсон брэндийн уламжлалын дагуу нарийн хуниастай намирсан даашинзууд, өнгө өнгийн үслэг хүрэмнүүд, тирко болон гар цүнхнүүд бүхэлдээ Fendi-гийн логогоор бүрхэгдсэн байлаа. Харин цуглуулгын гол загвараар Япон ба Франц стилийг хослуулж чадсан барокко хээтэй пиджак-кимоно тодорчээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт