Өмссөн хувцас, бүрдүүлсэн имиджээрээ бид өөрийгөө хэн бэ гэдгийг илэрхийлэхээс гадна өөрийнхөө мэдрэмж, сэтгэлгээг бусдад түгээн мэдрүүлж байдаг. Хэт хүчлээгүй хувцаслалт дэгжин, чамин харагдуулахаас гадна сэтгэл ханамжтай байдал нь өөртөө итгэх итгэлийг өдөөж, бусдад баяр хөөр баяслыг өгч, үлгэр дуурайлал нь болдог. Ийм учраас хувцас загварын чиг хандлагад энгийн хэрнээ асар их зүйлийг өгүүлдэг, хувирч чаддаг загварууд бий болоод байна.
LINE STYLING брэндийн материал, эсгүүр, оёдлын чанарын өндөр түвшинд хийгдсэн хувцсыг та өөрийн хэв маяг, тухайн өдрийн үйл ажиллагаа, сэтгэл санааны байдалдаа уялдуулан жижиг деталь ашиглан өөрчлөх бүрэн боломжтой. Тухайлбал, брэндийн Ками өдөр тутмын даашинз эмэгтэйлэг, ялдам төрхийг бий болгодог бол үүн дээр савхин хүрэм, зузаан ултай гутал өмсөхөд хөнгөн рок төрхийг гаргаж ирнэ. Харин өндөр өсгийттэй хослуулбал хүлээн авалтад зориулсан төрхийг ч бий болгох боломжтой.
Бид энэ удаагийн цувралд хувцсыг хэрхэн энгийн, эмэгтэйлэг, дэгжин, панк, биед чөлөөтэй байхаар загварчилж, олон төрлийн төрх бүрдүүлэн итгэл дүүрэн харагдахыг танилцуулж байна.
LINE STYLING брэндийн хувцаснууд хоорондоо зохицон хослуулан өмсөхөд тохиромжтой байдлаар бодож хийгдсэн. Тухай бүртээ өөр өөр загвар болж хувирч чаддаг. Мөн таны хувцасны шүүгээнд байгаа хувцаснуудтай өнгө, загвараар уусан хослох боломжтой юм.
Олон янзаар хувирах чадвартай тул 10 хувцасны дайтай хэрэгцээг тань хангана. Үүнээс гадна та ками даашинз дээр ноосон цамц, пүүз өмсөхөд өдөр тутмын, загварлаг төрхийг бүрдүүлж болно.
Энэ хослол нь гурван хувцаснаас бүрддэг. Зурагт харуулсан шиг, эсвэл хослолыг салгаж, мөн бусад хувцастай зохицуулах байдлаар өдөр тутамдаа өмсөж болно. Хослол дангаараа албан, ажил хэрэгч хүчирхэг байдлыг бий болгодог бол пиджакыг футболка болон жийнсэн өмдтэй хослуулан хагас албан хувцаслалтыг бүрдүүлнэ.
Энэхүү хослол нь хөдөлгөөний чөлөөт байдлыг бодолцож хийгдсэн. Маш хөнгөн материалтай учир танд футболка өмссөн мэт хөнгөн мэдрэмжийг мэдрүүлнэ. Уг загвар хэт албан биш цэмцгэр, ажил хэрэгч төрхийг харуулдаг бөгөөд пүүз, кеттэй хослуулсан үед өдөр тутмын хувцаслалт болж хувирдаг.
Ямар ч галбиртай хүний биеийг хамгийн зөв бөгөөд эмэгтэйлаг байдлаар харуулдаг хослол. Хослолын гадуур нь пиджак, эсвэл юбка дээр цагаан цамц өмсөхөд ажил хэрэгч хувцаслалт, харин хослолыг туфлитэй хослуулахад гоёлын болон арга хэмжээний, мөн пүүз болон кет өмсөхөд өдөр тутмын загвар болж хувирна.
Уг хослол нь эмх цэгцтэй, эмэгтэйлэг, чамин байдлыг илэрхийлнэ. Эсрэгээр нь урт түрийтэй гутал, бага зэргийн гоёл чимэглэлээр хачирлахад хүчирхэг стиль болж өөрчлөгддөг.
Албан байдалтай мэт боловч эмэгтэйлэг, хөнгөн ялдам байдлыг харуулж, биед эвтэйхэн, хөдөлгөөнийг хязгаарлахгүй байхаар хийгдсэн. Энэ юбка бүх стиль руу бүрэн хувирч чаддаг. Зурагт харуулсан шиг цагаан цамцтай хослуулахад хүчирхэг, эмх цэгцтэй албан төрхийг гаргана. Мөн танд байгаа бүх топ болон цамцтай уусаж, тухайн өдрийн арга хэмжээ, үйл явдалтай тань уялдаж чамин тансаг, эсвэл дүрсгүй, загварлаг төрхийг гаргахад тусална.
Oversized буюу томдуухан цагаан цамц одоогийн загварын чиг хандлага. Цагаан цамцыг богино юбкатай эсвэл LINE STYLING брэндийн брюкэн өмдтэй хослуулан ажилдаа өмсөж болно. Харин жийнсэн дээр өмсөхөд энгийн хэрнээ загварлаг харагдуулна.
Биеийн галбирыг зөв гаргаж, бэлхүүсийг тодотгож өгдөг учраас таныг ихэмсэг, эмэгтэйлэг харагдуулна. Та өөрийн хүслээр төрөл бүрээр хувиргах боломжтой.
Дизайнер - Хүслэн @husl.n
Стилист - @okojidashdavaa
Зурагчин - Төмөрбаатар @tumurbaatar
Модель - Уля @urniulya, Дүзиймаа @malenkayastrana, Энхлүүн @enhluun.ee
Видео - @dulguun79
LINE Styling
Хаяг: Golden Buddha 2-р давхар
Утас: 99921221
Facebook: LINE
Instagram: @linestyling
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт