Урин дулааны улирал ирж хүн бүр зуны улирлыг тэсэн ядан хүлээж байгаа энэ үед LINE брэнд өдөр тутмын, энгийн хэрнээ хээнцэр, биед эвтэйхэн, хөдөлгөөний чөлөөтэй байдлыг илтгэсэн шинэ загварууд болон стайлингийн аргачлалуудыг цуврал болгон танилцуулж байна. LINE брэнд нь хувьсах чадвартай, хүний биед төгс суух, ахин давтагдашгүй хэв маягтай загварууд гаргадгаараа онцлог билээ.
Классик хослолыг өдөр тутамдаа болон хурал цуглаан, үдэшлэг гээд ямар ч нөхцөлд өмсөх боломжтой ба бүх хувцастай хослуулж болдог давуу талтай. Та яаж загварчлахаас шалтгаалаад төрөл бүрийн төрх бүрдэх болно.
Загварын хувьд классик хослол мэт харагдах боловч оёдлын технологи нь биеийн тамирын хослолын стандартыг хослуулж хийгдсэн. Иймээс энэхүү хослолыг өмсөөд гараад гүйсэн ч, хурал цуглаанд суусан ч болно.
Эмэгтэйчүүдийн шүүгээнд байх ёстой сонгодог даашинз. Галбир тодотгох энэхүү даашинз нь хэрхэн загварчлахаас шалтгаалан олон янзаар хувирах чадвартай тул 10 хувцасны дайтай хэрэгцээг тань хангана.
Эмэгтэй хүний биеийн галбирыг хамгийн төгс тодотгохын тулд ур чадварыг харамгүй шингээн урласан. Мөн л маш олон янзаар стайлинг хийх боломжтой.
Хуниастай юбка нь эмх цэгцтэй, эмэгтэйлэг, чамин байдлыг илэрхийлдэг. Складка хэсгийг богиносгож өгснөөр эмэгтэй хүний хөлийг илүү нарийхан харагдуулахаар бодож урласан. Мөн өдөр тутмын хэрэглээг харгалзан юбкаг халаастай хийжээ.
Өндөр суудалтай энэхүү юбкаг эмэгтэй хүний биеийн онцлог, галбирыг илүү тодоор харуулахаар зорьж урлажээ. Мөн биед эвтэйхэн байж, хөдөлгөөн хязгаарлахгүй.
Богино дэрвэгэр юбка болон том захтай, өргөн манжеттай сул цагаан цамцны хослол таныг загварлаг, хээнцэр харагдуулна.
Урд талын хормой хэсэг нь нарийн ажиллагаа орсон гоёмсог детальтай, уналттай хормойтой энэ юбка нь таныг ихэмсэг, эмэгтэйлэг харагдуулна.
LINE брэнд хувцасны хэрэглээг ихэсгэх, уртасгах зорилгоор гаргасан бүх загваруудаа хоорондоо зохицохоор бодож хийдэг нь брэндийн гол давуу талуудын нэг юм.
Дизайнер - Хүслэн @husl.n
Зурагчин - Төмөрбаатар @tumurbaatar
Модель - Уля @urniulya
Стилист - @okojidashdavaa
Видео - @dulguun79
LINE Styling
Хаяг: Golden Buddha 2-р давхар
Утас: 99921221
Facebook: LINE
Instagram: @linestyling
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт