Лондонгийн загварын долоо хоног: Roksanda, хавар-зун 2017

Энгийн

Зуны өдрийн эрх чөлөөтэй бас залхуутай уур амьсгалыг дамжуулах Роксанда Илинчичийн шинэ цуглуулга энгийн шийдлүүдээр дүүрэн байлаа

Роксанда Илинчич Лондонгийн загварын долоо хоногийн үеэр өөрийн өнгөний мэдрэмжээрээ бусдаас ялгарч чадлаа. Дизайнер Лондон хотын Трафальгарын талбайн дэргэдэх The Store дэлгүүр дотор загварын шоугаа зохион байгуулж, гаргуун график уран бүтээлч гэдгээ үзүүлсэн юм.

Resort 2016 улирлаас эхлүүлсэн 1940-өөд оны уур амьсгал маркийн ирэх хаврын цуглуулгад үргэлжлэн орж, энгийн эсгүүртэй, шулуун дүрстэй даашинзуудаар илэрлээ. Улаан, ягаан, гичний шар гэх зэрэг цуглуулгын баялаг өнгөнүүд XX зууны эхэн үеийн Францын фовизм чиглэлийн уран зургийг санагдуулж байв. Харин шөвгөр хоншоортой балетка гутал болон минимал загвартай клач цүнхнүүд тэрхүү богем хэв маягтай зураач бүсгүйн төрхийг гүйцээж өгсөн байлаа.

Buro.Mongolia

2016-09-22, 13:00