Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр хэд, хэдэн дизайнерууд Америк орны тухай сэдвийг хөндсөн цуглуулга танилцуулсны нэг нь Майкл Корс байлаа. Тэрээр шинэ цуглуулгаараа дамжуулан цагаачлалын давуу талыг харуулахыг зорьсон ба "Америк орон бол цагаачдын өлгий нутаг. Бид бүгд цагаачид" хэмээн ярьжээ. Энэхүү санаагаа дизайнер Нью-Йоркийн ойролцоо орших Эллис хэмээх арал дээр зочлохдоо олсон байна. Эллис арал дээр байрлах цагаачдыг бүртгэн нэвтрүүлэх газар 1892-1954 оны хооронд 12 сая цагаачдыг Америк улсад нэвтрүүлсэн ба Майкл Корсын эмэг эх уг арлаар дамжин Америкийн оршин суугч болжээ. Mайкл Корс 1940-өөд оны преппи төрх, ажилчин анги, далайчдын хувцаслалтыг санагдуулам загваруудыг урласан ба өргөн бүстэй хэлхэгэр өмд, тренч цув, судалтай нэхмэл цамц, цэцгэн хээтэй даашинз, хурц захтай сорочка, дөрвөлжин хээтэй цув зэрэг амьдралд ойр цэмцгэр загваруудыг онцолсон байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт