Derek Lam хаврын цуглуулгын гол дүрээ жазз хөгжмийн билэг тэмдэг Нина Симоныг болгожээ. Түүний хамгийн амжилттай он жилүүд болох 1960, 1970-аад оныг эргэн санагалзсан нь энд байна
Энэ олон жилийн дараа Нина Симонсын стилийг тодорхойлоход хэцүү. Тэрээр энгийн бөгөөд цасан цагаан өнгийн гоёлыг өдөр тутам болон үдшийн хувцсандаа сонгодог байлаа. Өөрийн арьсны өнгөнд тохироогүй, бараан өнгийг улам тодотгож, толгойдоо алчуур ороон, тод өнгийн чимэглэлтэй ээмэг зүүж, бүстэй өнгөлөг даашинз өмсдөг сөн. Мөн Нью Портод 1967 оны жазз хөгжмийн наадамд орчин цагийн оддын "нүцгэн" гаралтыг урьдаас мэдсэн мэт олон нийтийн өмнө торон комбинезонтой гарч чадаж байлаа. Дерек Лэм түүний дурсгалд зориулсан цуглуулгаа энэ бүгдээс сэдэвлэв үү гэлтэй. Зарим нэгэн модельд том хэмжээтэй ээмэг зүүлгэж, харин зарим нэгний хүзүүгээр хэд хэдэн эгнээтэй тод өнгийн том чимэглэл ороожээ.
Энэ өдөр жазз хөгжмийн билэг тэмдгийг Линейзи Монтеро амилууллаа. Бүгд найрамдах Доминикан улсын уугуул тэрээр афро засалттай үстэй (яг л Симон шиг) бөгөөд түүгээр шоуг нээx Лэмийн шийдвэр санаандгүй байгаагүй юм. Харин Линейзид том хээтэй өнгөлөг даашинз, ээмэг, толгойн боолт гээд аль нь ч байсангүй. Гэвч энэ удаагийн үзүүлбэр олон төрлийн төрх, арьсны үзэл, салбартаа байх хүсэлтэй хар арьст моделиудыг багтаажээ. Энэ бүгд бүх амьдралаараа дарангуйлал болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхахтай тэмцсэн Нина Симонсын сэтгэлд хүрэх байсан нь мэдээж.
Шинэ цуглуулгыг шууд л домогт дуучинтай холбохгүй байя гэвч, эрх чөлөөнд дурлагч, хэцүү зан ааштай авьяслаг бүсгүй Симон лав дурлах байсан нь мэдээж. Үгүйдээ л гэхэд бусад бүх бие даасан, цоглог бүсгүйчүүдийн анхаарлыг Дерек Лэмийн шинэ цуглуулга татна. Америк дизайнер 1960-1970 оны богем стилийг америк маягийн спортлог, тэгсэн хэрнээ дээд зэргийн сэхээтэн загвартай хослуулжээ. Намрын навчсын хээтэй, хар болон цагаан, газар шүргэн намирсан даашинзууд, шулуун цамц гэмээр цув, хэтэрхий урт ханцуйтай, битүү товчлосон цамцнууд болон олон халаас зэрэг түүний цуглуулгад багтжээ. Теннисийн даашинзууд, илгээр хүрээлсэн өндөр суудалтай гоёмсог өмднүүд, мөн бүхэлд нь илгээр хийсэн хослол бас цуглуулгад нь орсон. Дээр нь сэмэрсэн мэт этгээд битүү ноосон цамцыг минималист комбинзонтой хослуулсан байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт