NYFW: Gabriela Hearst, хавар-зун 2016

Үндсэн суурь

Америкийн залуухан брэнд минималист хэв маягтай, эвтэйхэн, үл ялиг спортлог бөгөөд хэт уйтгартай биш цуглуулга гаргалаа. Gabriela Hearst-ийн хувьд энэ нь гурав дах цуглуулга хэдий ч одооноос хэв маяг нь маш тод харагдаж байна

Нарийн ажиллагаа шаардсан, оройн тансаг даашинз хийхтэй харьцуулбал өдөр тутмын хувцас бүтээх нь тийм ч сонирхолтой биш байж мэднэ. Тэгсэн ч хэн нэг нь энэ үүргийг гүйцэтгэх ёстой шүү дээ. Түүгээр ч барахгүй төрхөөсөө л минималист хэв маягт дурлаж ирсэн зарим хүмүүст харин ч ийм хувцас бүтэх нь илүү таалагддаг бололтой. Жишээ нь Gabriela Hearst залуухан брэндийн баг нь бодит бүсгүйчүүдэд зориулсан, шууд өмсөхөд хэрэгтэй загвар бүтээх дуртай хамт олон билээ.

Тэдний шинэ цуглуулга нь дөрвөлжин хүрэм болон дундаж урттай юбканаас бүрдсэн, нэг өнгө бүхий, даруухан хослол гэх зэрэг маш энгийнээс тод өнгөтэй загварууд уруу шилжсэн харагдана. Гэхдээ тод өнгийг нэлээд болгоомжтой ашигласан нь ажиглагдлаа. Тодруулбал хар цэнхэр өнгийн даруухан пальто дороос ягаан-шаргал зураастай юбка цухуйж байв. Мөн анх харахад уйтгартай мэт санагдах цайвар бор өнгийн илгэн хослолын нурууг тод шаргал оруулгаар чимсэн байх жишээтэй. Эцэст нь намган ногоон даашинзыг ижил өнгийн гялгар ширээр хийсэн хүрэмтэй хослуулснаар илүү сонирхолтой төрх бүтээжээ.

Ө.Тодгэрэл

2015-09-14, 15:43

  • Зураг: