Нью-Йоркийн загварын долоо хоногоос та бүхэн одоо Zimmermann, хавар-зун 2017 цуглуулгын тоймыг хүлээн авна уу
Австралийн Zimmermann брэндийн үүсгэн байгуулагчид болох Ники ба Симона Зиммерман нар романтик уур амьсгалтай, эмэгтэйлэг хувцас урладаг билээ. Тэдний өмнөх "Zimmermann Resort 2017" цуглуулгад франц торон нэхээс, пастель өнгөнүүд, зөөлөн торго зэрэг деталиуд их орсон юм. Ер нь ч тэд хөнгөн хуниастай даашинзуудыг маш чадварлаг хийдэг байгаа. Жишээ нь дуучин Бейонсе Formation клипэндээ яг тийм даашинзтай тоглосон байдаг.
Зиммерманы эгч дүүс Нью-Йорк дахь Metropolitан West-д цоо шинэ "Stranded" нэртэй хаврын цуглуулгаа танилцуулжээ. Тус цуглуулга нь богем ба кантри элементүүдийг агуулсан романтик стильтэй болсон байна.
"Stranded" цуглуулгад бүдэг өнгөнүүд, гандсан мэт цэцгэн хээ, дөрвөлжин дүрс, шифон, нэг мөрөн дээрээ чимэглэлтэй топууд харагдсан нь дизайнеруудыг өөрсдийн стильдээ үнэнч гэдгийг илтгэж байлаа. Тэгэхдээ хэрэв анхааралтай ажиглах юм бол эдгээр даашинзуудыг нэг бүхэл материалаас биш харин олон жижиг өөдсүүдээр хийсэн нь харагдана.
"Stranded бол Сиднейд байрлалтай нэгэн шөнийн клубын нэр юм. Энд 1980-аад онд уран бүтээлч залуус байнга цуглардаг байсан юм. Миний хувьд "Stranded" байнга очих дуртай, нэгэн төрлийн урлан мэт газар байлаа. Бидэнд тийш очихдоо өмсөх хувцас олддоггүй байсан учраас өөрсдөө хийхээр шийдсэн л дээ. Аав, ээжийнхээ хувцсыг нууцаар авч, хэдэн хэсэг болгон ханзалж, дахин оёод дээрээс нь торон өөдөс нэмж чимэглэдэг байлаа. Энэ цуглуулга бол тэр үед бидний өмсдөг байсан хувцас биш, Харин тухайн үеийн уур амьсгал ба мөн чанарыг харуулсан цуглуулга болсон" гэж Ники Зиммерман ярьсан байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт