Дизайнер Лаура Ким ба Фернандо Гарсия нар хоёр жилийн өмнө Oscar de la Renta брэндийн бүтээлч захирлын албан тушаалд томилогдсон билээ. Энэ хугацаанд брэндийн загварууд илүү чөлөөт хэв маягтай болж, загварын шоу ба сурталчилгаа зэрэг нь илүү залуу уур амьсгалтай болсон билээ. Тухайлбал шинэ цуглуулгыг дизайнерууд "нүүдэлчдийн хувцас" хэмээн нэрлэсэн ба цуглуулгад Марокко улсыг санагдуулам хээ угалз, хатгамалтай хувцаснууд, торгон алчуур мэт даашинз ба юбканууд зэрэг маш өнгөлөг бөгөөд сул эсгүүртэй загварууд оржээ. Өмнө нь голдуу тансаг зэрэглэлийн үдшийн даашинзаар төсөөлөгддөг байсан брэнд одоо хичнээн их өөрчлөгдсөнийг энэхүү цуглуулга харуулн.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт