Питер Коппинг шинэ аяллын цуглуулгадаа пэчворк буюу нөхөөсийн аргачлалыг шууд бас далд утгаар ашиглажээ
Торон нэхээс, твид материал ба цэцгэн хээгээр баялаг Oscar de la Renta-гийн аяллын цуглуулгад 1960-аад оны уур амьсгал шингэсэн байв. Питер Коппинг энэ удаад олон төрлийн материалуудыг хооронд нь холбож, шинэлэг санаанууд бий болгожээ. Түүний цуглуулга аяллын нэршилтэй ч гэлээ аялалд аваад явчихмаар зүйлс тун цөөхөн байлаа. Хормой дээрээ цэцгэн хээтэй, газар хүрсэн урттай намирсан цагаан даашинзыг үл тооцвол цуглуулгын ихэнх загварууд арай сэрүүхэн өдрүүдэд зориулагдсан мэт харагдана. Тухайлбал хар хөх ба цагаан ирвэсний хээтэй үслэг захтай, хар-цагаан пон пон чимэглэлтэй пальто бүсгүйчүүдийг өвлийн улиралд хүртэл дулаацуулж чадах байх.
"Аяллын цуглуулга дэлгүүрт их удаан хугацааны турш өлгөөтэй үлддэг. Энэ нь зөвхөн аяллын улирал гэлтгүй мөн бусад олон суурийг нэгэн зэрэг хамардаг цуглуулга юм. Худалдан авагчид уг цуглуулгын хувцаснуудыг арваннэгдүгээр сард ч өмсөх боломжтой" хэмээн Питер Коппинг цуглуулгын танилцуулгын үеэр WWD-гийн төлөөлөгчид ярьжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт