PFW: Loewe, хавар-зун 2016

Хөдөлмөрлөх бас амрах цаг

Жонатан Андерсоны хаврын цуглуулга тийм ч загварлаг болсонгүй. Гэхдээ алтан загастай хүзүүний зүүлт болон шоуны тайван уур амьсгал энэхүү дутагдлыг нь бага ч гэсэн нөхлөө

Жонатан Андерсон Loewe-д зориулж гуравхан эмэгтэй цуглуулга гаргаж амжлаа. Эхнийх нэлээд даруухан болж, гол дүрд нь илгэн материал байсан бол хоёр дах цуглуулгад футуристик хэв маяг бөгөөд түүнийг дагалдах мөнгөлөг туяа давамгайлсан билээ. Харин саяхан Парист тэрбээр гурав дах буюу целлофон өмд голчилсон цуглуулгаа танилцууллаа. Энэ нь магтаал биш ч үнэн зөв хураангуй юм.

Хэрвээ өмдийг түр хойш тавивал, Андерсоны шинэ сонирхол болох пижамын стиль, хуучны савхи ба илгэн материал анзаарагдах болно. Цуглуулга ерөнхийдөө маш чөлөөтэй харагдлаа. Үүнд өргөн өмднүүд, сул цамцнууд, халаат санагдуулам цувнууд, чөлөөт загварын илгэн материалтай спорт хувцас гэх загварууд багтаж байгаа юм.

Түүнээс гадна дизайнер топууд дээр улбар шар тогоруу, мөн хүзүүн дээр алтан загасны хэлбэртэй зүүлт байрлуулж, зарим хувцаснуудад хагарсан толины хэсгүүд оёж зугаатай уур амьсгал оруулжээ. Гэсэн хэдий ч эдгээр чимэглэлүүд цуглуулгад амь оруулж чадсангүй. Ерөнхийд нь хэлэхэд энэ улирал амжилтгүй боллоо.

Ө.Тодгэрэл

2015-10-05, 16:30

  • Зураг: