Алессандро Дель Акве Rochas брэндэд зориулж хийсэн бүх цуглуулгад дотуур хувцасны сэдэв багтдаг билээ. Харин өмнөх улирлын хараацайн хээг энэ удаад Африкийн анааштай байгалийн хээгээр сольжээ
Алессандро Дель Акве биднийг ээлжит удаагаа гайхшруулахаар нэг цуглуулгадаа бүхий л Rochas-ын төрхүүдийг багтаахыг зорьжээ. Нэгдүгээрт, тэрбээр энэ удаад цайвар өнгийг сонгож, бараан өнгөнүүдээс татгалзсан байна. Марко Дзанинигийн оронд ирсний дараа өмнөх зүйлсээс нь ангижрахын тулд өнгөний өөрчлөлтийг огцом хийсэн гэлтэй. Ингээд Rochas брэндэд удаан хугацааны турш харагдаагүй ягаан, бүдэг цэнхэр, бүдэг ногоон болон цагаан өнгөнүүд гарч ирлээ. Хар ба гичний сул өнгө эсрэгээрээ маш ховор болжээ.
Хоёрдугаарт, хараацайн хээтэй цуглуулгаа гаргасны дараа Дель Аква шувуудыг (загварын ордны бэлгэдэл) амьтдаар сольжээ. Хувцасны хэсгүүд дээр анааш, жаргах улаан нар уруу урт хүзүүгээ сунгаж буй байгалийн дүрслэл буулгажээ. Дизайнер үүгээрээ Миланы загварын долоо хоногт харагдаж байсан чиг хандлагыг үргэлжлүүллээ. Хамгийн багадаа гурван дизайнер иймэрхүү чимэглэлийг ашигласан байсан юм. Алессандро Микеле өөрийн гоёлоо бар, могой болон халуун орны шувуудын зургаар чимж, харин Массимо Жоржетти загас, далайн од, лусын дагиныг дүрсэлсэн бол Дольче, Габбана нар италичуудын амьдралын хэв маягийг оруулсан.
Шинэ цуглуулга өнгөлөг, цайвар өнгөнүүдийн тусламжтайгаар бүх зүйлс нь илүү хөгжилтэй болсон байна. Гадуур хувцасны элементтэй дотуур хувцас нь Дель Аквегийн Rochas-д зориулсан цуглуулгын гол алхмуудын нэг хэвээр үлдсэн ч тэрбээр энэ удаад даашинзны нэгдэл, хагас гэрэлтсэн, хөвсгөр даашинзаар хязгаарлажээ. Мөн латексэн цээживчийг нарийн юбкатай хослуулсан зүйлс ч харагдлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт