Rasario-гийн баярын цуглуулга, өвөл 2015

Тор, цацаг, саа

Шинэ жилдээ одооноос бэлдэж эхлэх нь хамгийн зөв алхам байх болно. Эс тэгвээс дэлгүүрүүдэд харсан мөрөөдлийн даашинзууд бүгд зарагдаж, үлдсэн юмнаас нь сонголт хийхээс өөр аргагүй болох эрсдэлтэй

Бид бүгдийн хайртай баяр тун удахгүй болох гэж буйг цонхны цаана будрах цасан ширхгүүд сануулах юм. Гэр бүл ба найз нөхдөдөө бэлэг сонгох, гэрээ чимэглэх мөн шинэ жилийн үдэш гангарах даашинзаа сонгох гээд бүсгүйчүүд бидэнд хийх зүйл ч их байна шүү. Харин одоохондоо хангалттай цаг байгаа дээр Rasario брэндийн баярын цуглуулгыг нэг сонирхоорой.

Шинэ жилээр бүсгүй болгон гялалзсан, сайхан, анхаарал татам даашинз өмсөхийг хүсдэг гэхэд хилсдэхгүй болно. Тэгвэл Оросын дизайнер Расида Лакобын баярын жижиг цуглуулга нь яг л тийм шаардлагын дагуу урласан даашинзуудаар дүүрэн байна. Гялалзсан чимэглэлтэй тор, төмөрлөг гялбаатай намирсан торго мөн урт цацаг гээд баярын элементүүд бүгд л оржээ. Түүнчлэн цуглуулгад суусар ба булгын үстэй шуба орсон нь гадуур хувцасны сонголт бий болгожээ.

Ө.Тодгэрэл

2015-11-19, 15:00

  • Зураг: