Max Mara брэндийн бүтээлч захирал Ян Гриффитс Милан хотод намар-өвөл 2019 улирлын шинэ цуглуулгаа танилцууллаа. Дизайнер уг цуглуулгаар дамжуулан их хотын бүсгүйчүүдийг хэрхэн хувцаслахыг хүсэж буйгаа харуулжээ. Тэрээр сонгодог пальто, эрэгтэй эсгүүртэй пиджак, өвдөг давсан түрийтэй гутал ба богино юбка, тод өнгийн oversize үслэг хүрмийн тусламжтай бүсгүйчүүдийг хүчирхэг, дэгжин харагдуулж чадсан юм. Мөн дизайнерын тайзнаа гаргасан төрх бүр нэг өнгөөр дагнасан монохром шийдэлтэй байсныг онцлох хэрэгтэй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт