Valentino-гийн шинэ цуглуулга дахь романтизм ба сонгодог гоо үзэсгэлэн

Намар-өвөл 2018

Загварын ертөнц эсрэг урсгалд орж, урьд өмнө бидний үзэмжгүй хэмээн үздэг байсан этгээд шийдлүүд моодонд орох болсон энэ үед Пьерпаоло Пиччоли өөрийн гоо үзэсгэлэнгийн талаарх үзэлдээ үнэнч үлдэн эрт дээр үеэс батлагдсан, сонгодог романтик хэв маягийг магтан дуулж байна.

Бусад брэндүүдийн тайзнаа ихэнхдээ хар бараан уур амьсгалтай, ёжтой загварууд танилцуулагдсан бол, Valentino ордны шинэ загварууд тод өнгө, цэцэгсийн хээ болоод романтизмын сэдвийн ачаар гэрэл гэгээ цацруулж байлаа.

"Миний бодлоор өнөөдөр та нэгэн зэрэг ширүүн, хүчирхэг бөгөөд уян зөөлөн байж чадвал тэр нь жинхэнэ хүч чадал юм. Өөрөөр хэлбэл хэт догшин биш, харин ердөө л өөртөө итгэлтэй байхыг хэлнэ. Би энэ цуглуулгыг бүтээхдээ романтизмын сэдвийг эмзэг бус хүчирхэг талаас нь хөгжүүлсэн байгаа" хэмээн Пьерпаоло Пиччоли цуглуулгынхаа талаар ярилаа.

Buro.Mongolia

2018-03-05, 17:00