Victoria Beckham, хавар-зун 2019 цуглуулгa

Брэндийн 10 жилийн ойд зориулагдсан төгс цуглуулга

Victoria Beckham брэнд үүсгэн байгуулагдаад 10 жил болж байгаа ч, дизайнер анх удаа төрөлх Лондон хотноо загварын шоу зохион байгууллаа. Ойн баярт зориулагдсан энэхүү шоугаа Виктория сүр дуулиантай хийхийг хүссэн тул Пикадилли талбай дээрх аварга том дэлгэцээр шоуны шууд дамжуулалтыг гаргажээ. Виктория Бэкхем бол төгс байдлыг эрхэмлэгч хүн ба түүний энэ зан чанарыг шинэ цуглуулгаас нь олж харах боломжтой. Загварын шоуг дизайнерын хамгаас хүндэлдэг моделиудын нэг болох Их Британийн загвар өмсөгч Стелла Теннант цасан цагаан өнгийн хослолтойгоор нээсэн бөгөөд цуглуулга бүхэлдээ ямар ч өө сэвгүй, минимал, цэмцгэр хувцаснуудаас бүрдсэн байлаа. Тайзнаа алхсан загвар өмсөгчдийн бүрэлдэхүүн ч бас төгс байсан гэж хэлж болно. Лия Кебеде, Эдди Кэмпбелл зэрэг "язгууртны" төрхтэй гэдгээрээ алдаршсан моделиуд шинэ цуглуулгыг амилуулсан юм. Мөн мэдээж хэрэг нэгдүгээр эгнээнд Викториягийн нөхөр Дэвид Бэкхем ба тэдний дөрвөн хүүхэд хамгийн шилдэг дэмжигчдийн багыг бүрдүүлжээ.

Buro.Mongolia

2018-09-17, 13:00