Victoria Beckham, намар-өвөл 2019 цуглуулгa
Орчин үеийн бүсгүйчүүдэд зориулсан 1970-аад оны хэв маягтай цуглуулга
Victoria Beckham брэндийн намар-өвөл 2019 шоу Лондонгийн Тейт галерейд зохион байгуулагдлаа. Загвар зохион бүтээгч Виктория Бэкхем шинэ улиралд зориулан өргөн загварын брюк өмд, хурц өнцөгтэй зах бүхий сорочка, ретро хээтэй пиджак, гүн энгэрийн ухлаадастай минимал загварын даашинз, өндөр суудалтай өмд зэрэг 1970-аад оны хэв маяг шингэсэн, ажил хэрэгч уур амьсгалтай загваруудыг урлажээ. Виктория Бэкхемийн нэрийн хуудас болсон тод өнгийн загварууд энэ удаад ч бас цуглуулгад багтсан бөгөөд тод улаан, нил ягаан, тод цэнхэр, улбар шар зэрэг өнгөнүүдийг түлхүү ашигласан байлаа. Загвар бүрээс нь төгс төгөлдөр, цэмцгэр байдал мэдрэгдэх энэхүү цуглуулгаа Виктория орчин цагийн ажил хэрэгч бүсгүйчүүдэд зориулсан болохоо онцолсон юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт