Victoria Beckham шинэ цуглуулгаа үргэлж хөдөлгөөнтэй байдаг завгүй эмэгтэйчүүдэд зориуллаа

Хавар-зун 2020

Дизайнер Виктория Бекхэм нэрийн брэндийнхээ хавар-зун 2020 улирлын цуглуулгыг танилцууллаа. Цуглуулгын үндсэн загваруудаар романтик нимгэн цамцнууд болон хуниас, эрвээхий зангилаа, цэцгэн хээ зэргээр чимэглэгдсэн сул эсгүүртэй намирсан даашинзууд тодорчээ.

"Энгийн бөгөөд хөнгөн байдал, эрх чөлөө. Хаврын шинэ цуглуулгыг бүтээхдээ би эдгээр чанаруудыг л бодож байлаа. Энэ цуглуулга нь үргэлж хөдөлгөөнтэй байдаг эмэгтэйчүүдэд зориулагдсан юм. Тэд үргэлж олон орон зай болон санаанууд хооронд хөдөлж, эрч хүчээр дүүрэн байдаг. Би харин тэдэнтэй хамт хөдөлж чадах хувцаснуудыг бүтээхийг хичээлээ" хэмээн Виктория Бекхэм цуглуулгаа тайлбарласан юм.

Хаврын цуглуулгад мөн брэндийн уламжлалт загвар болоод амжсан бэлхүүс тодотгосон хослол, өвдөг давсан юбка, цув, хоолойтой цамц ба пастель өнгийн ажил хэрэгч сорочканууд багтжээ.

Buro.Mongolia

2019-09-17, 10:00