Нүд салгахын аргагүй Alexander McQueen-ий шинэ цуглуулга

Хавар-зун 2020

Сара Бертон хавар-зун 2020 цуглуулгаараа эв нэгдэл, хамтын ажиллагааг сурталчиллаа. Учир нь энэхүү цуглуулгыг бүтээхэд Central Saint Martins сургуулийн оюутнууд, Alexander McQueen брэндийн ажилчид гээд олон хүний хөдөлмөр шингэжээ. Тухайлбал Central Saint Martins-ийн төгсөгчдийн зурсан гар зургийг цагаан даашинз дээр хар өнгийн утсаар хатган оёсон бол брэндийн оёдолчид, эсгүүрчдээс гадна хүний нөөцийн мэргэжилтнүүд зарим хатгамлыг бүтээхэд хувь нэмрээ оруулсан байна. Нарийн хатгамалтай даашинз, тэйлор хослол, торон оруулгаар чимэглэсэн хүрэм ба даашинз, савхин хослол, цэцгэн хээтэй даашинз гээд ажил хэрэгч, гоёлын гээд төрөл бүрийн загварууд багтсан цуглуулгыг тэд бүтээжээ. Сара Бертон цуглуулгын санааг гаргахдаа Ирланд улс руу аялсан ба тэнд 300 гаруй жилийн түүхтэй beetling гэх даавуу бүтээх аргаас суралцан, зарим загварыг урлахдаа уг аргачлалыг ашигласан байна. Харин шоуны төгсгөлд дизайнер Сара Бертон цуглуулгыг бүтээхэд оролцсон уран бүтээлчдийн хамтаар тайзнаа гарч ирэн мэндчилсэн юм.

Buro.Mongolia

2019-10-01, 13:04