Энэ өвөл юу худалдаж авaх вэ? Перниль Тейсбек зөвлөж байна

Скандинав уур амьсгалтай минимал хэв маягаар хувцасладаг Перниль Тейсбекийн өвлийн шоппинг жагсаалт

Гялалзсан эффекттэй куртка

Перниль Тейсбек шинэ улиралд хөвсгөр хүрэм, ноолууран пальтоны оронд хөнгөн, дулаан мэдрэмж төрүүлэх сонгодог силлуэттэй куртка сонгохыг санал болголоо. Харин загварын хувьд гялалзсан эффекттэй байх нь илүү өвөрмөц харагддаг болохыг тэрээр зөвлөсөн юм.

Дөрвөлжин хэлбэртэй нарны шил

"Дугуй болон зууван хэлбэртэй нарны шил тренд хэвээр байгаа ч өвлийн улиралд хурц өнцөг бүхий загвартай нарны шил сонгоорой. Ийм загвар загварлаг байдлаа хэзээд ч алддаггүй давуу талтай"

Tote гар цүнх

Ирэх улиралд зөөврийн компьютер, хүүхдийн живх гээд бүхнийг багтаах боломжтой tote гар цүнх сонгоорой. Хамгийн загварлаг хувилбаруудыг Bottega Veneta, Tom Ford брэндүүдээс олох боломжтой.

Түрийтэй гутал

"Загварчилж өмсөхөд тийм ч их хичээл зүтгэл шаарддаггүй атлаа даашинз, жийнс гээд ямар ч хувцастай зохицож чадах түрийтэй гутал таныг загварын мэдрэмжтэй, тачаангуй харагдуулах болно"

Савхин сорочка

"Төрөл бүрийн материалтай загваруудыг хослуулан өмсөх дуртай миний хувьд савхин сорочка бол хүйтэн өвлийн улиралд зориулсан хамгийн загварлаг хувцаснуудын нэг юм. Ноолууран хүрэм, жийнсэн өмд болон урт түрийтэй гутал гээд сонгодог загваруудын хамт өмсөх төдийд л таныг загварлаг харагдуулж чадна"

Ноолууран цээживч

Жижи Хадид, Кэти Холмс нар ноолууран цээживчийг задгай энгэртэй ноолууран цамцны дотуур өмсөн хэрхэн загварчилж өмсөхийг харуулсан ба Перниль Тейсбек ч мөн тэднээс бүтээлч сэдэл авахыг санал болголоо. Clothia, Khaita брэндүүдээс ноолууран цээживч олох боломжтой бол Zara сорочкатай давхарлан өмсөх боломжтой ноолууран корсет санал болгосон билээ.

 

 

Buro.Mongolia

2019-10-31, 17:51