Jimmy Choo бол сүйт бүсгүйчүүдийн дунд өндөр эрэлттэй байдаг брэндүүдийн нэг. Учир нь тэдний санал болгодог гутал болон аксесуарууд, тэр дундаа хуримын цуглуулга нь сонгодог силуэттэй, тансаг материалтай, тав тухтай, цэмцгэр хийцлэлтэй байж чаддаг. Мөн брэндийн загварууд харилцан адилгүй сонирхолд нийцэхүйц олон төрлийн хувилбараар гардаг бөгөөд хээнцэр байдлаа хэзээ ч алддаггүй. Jimmy Choo сүйт бүсгүйчүүдийг өөр хэн нэгний дүрд хувиргах бус, харин тэдний хамгийн сэтгэл татам, үзэсгэлэнтэй хувилбарыг улам тодотгоход тусалдаг билээ.
Jimmy Choo анх 2012 онд хуримын цуглуулгаа гаргаж байв. Шинэ line нэвтрүүлснээсээ хойш хурдан хугацаанд танигдаж эмэгтэйчүүдийн гэрлэх ёслолдоо заавал сонгох загвараар нэрлэгдэх болсон юм. Түүнчлэн хуримын өдрөө Jimmy Choo-г сонгосон сүйт бүсгүйчүүд #IDOINCHOO хэмээх хэштэгээр дамжуулан өөрсдийн төрхөө цахим ертөнцөд нийтлэх уриалга дэлгэрсэн билээ. Jimmy Choo-гийн алдарт загваруудын ард мэдээж хэрэг брэндийн бүтээлч захирал Сандра Чой ажилладаг ба тэрээр “Гутал хувцаслалтыг амилуулж, эсвэл сүйтгэж болдог. Тэр ч бүү хэл өмссөн гутал чинь чиний хэрхэн бие авч явах дохиог тархинд чинь дамжуулдаг юм” хэмээн онцолдог. Бүтээлч захирал энэхүү үзэл бодолдоо тулгуурлан загвар нэг бүрээ урладаг нь хэрэглэгчдийн сонголтоор тодрох хүчин зүйлийн нэг болдог байна.
Jimmy Choo-гийн гутлын үйлдвэрлэл уламжлалт гар урлал болон орчин үеийн технологи хосолсон нарийн төвөгтэй үйл явцаас бүрддэг ба загварын өлгий нутаг Итали улсад явагддаг. Брэндэд ажилладаг чадварлаг гар урлаачид нэг ч деталь орхигдуулахгүйн тулд чимхлүүр ажлаа өөрсдийн гараар хийж гүйцэтгэдэг билээ. Үүнд хэв цутгах, бүрэлт хийх, хэлхэх, гагнах, оёх, зүсэх гэхчлэн ажлууд багтана. Мөн Jimmy Choo Флоренцын хамгийн нэр хүндтэй арьс ширний үйлдвэрээс түүхий эдээ хангадаг гэдгийг онцлох нь зүйтэй.
Хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх нандин мөчөө 100% мэдрэхийн тулд тав тух хамгаас чухал. Энэ нь тэгвэл таны өмссөн гутлаас ихээхэн хамааралтайг мартаж болохгүй. Өсгийтэй гутал хэдий тухтай байлаа ч 10см дээр амьдралдаа гарч үзээгүй хүнд хэцүүхэн даваа гэдэг нь ойлгомжтой. Тиймээс өөрийн туршлагадаа үндэслэн гутлынхаа өсгийг сонгох хэрэгтэй. Аз болж Jimmy Choo балеринагаас эхлэн стилетто хүртэлх хувилбарыг санал болгодог бөгөөд бүгд хуримын ёслолд нийцсэн гоёмсог загвартай билээ.
Гэрлэх ёслолоо алдаа мадаггүй төгс байлгахыг хүсэж буй сүйт бүсгүйчүүд энэхүү зөвлөгөөг анхааралдаа аваарай. Далайн эргийн шаргал элс, аль эсвэл ногоон зүлэг дээрх хуримын ёслол дээр гадсан өсгийт тань газар шигдэж алхахад саад болохыг хүсэхгүй л биз дээ? Хайртай хань, гэрэлт ирээдүйнхээ талаар бодож тухайн мөчөө мэдрэх ёстой байтал гуталдаа санаа зовно гэдэг хайран биш гэж үү? Тиймээс үндсэн арга хэмжээ, оройн хоол, үдэшлэг гэхчлэн хөтөлбөрүүд хаана зохион байгуулагдахаас хамаарч нарийн өсгийтэй, намхан ултай, дөрвөлжин өсгийтэй гэхчлэн хувилбараас сонголтоо хийгээрэй.
Хэдий онлайнаар худалдан авалт хийх таны цаг завд хэмнэлттэй байж болох ч бүтээгдэхүүн зургаасаа зөрөх, өмсгөл багадах (эсвэл томдох), биеийн галбирт нийцэлгүй харагдах гэхчлэн маш олон эрсдэл дагуулдаг. Тиймээс өөрийн биеэр өмсөж үзэх нь баярт өдрийг тань бусниулахгүй, мөн илүү зардал гаргахгүй байхад тусална. Jimmy Choo-гийн хувьд Монголд албан ёсоор орж ирсэн ба Шангри-ла моллын нэг давхарт байрлах Байгаль дэлгүүрт худалдаалагдаж байгааг сануулъя.
Зуны уур амьсгалтай
Өсгийтэй сандаал бол сүйт бүсгүйчүүдийн сонгодог хамгийн түгээмэл загваруудын нэг билээ. Хэрэв та торон оруулгатай, энгэрийн гүн ухлаадастай, аль эсвэл нимгэн материалтай даашинз өмсөхөөр төлөвлөж байгаа бол өсгийтэй сандаал төгс сонголт болно. Jimmy Choo-гийн Монгол дахь салбарын хувьд Sacora болон Anise хэмээх загварыг санал болгож байна. Sacora нь бүхэлдээ сувдаар бүрхэгдсэн тул арга хэмжээнд, тэр дундаа хуримын ёслолд нэн тохиромжтой. Мөн хоншоор хэсэгтээ жижиг онгорхойтой, V хэлбэрийн зүсэлттэй байгаа нь 1940-өөд оны винтэж өнгө аясыг мэдрүүлэх болно. Харин Anise загварын хувьд илүү дөрвөлжин хоншоортой, нумарсан нарийн нарийн их биетэй учраас хөлийг уртасгасан мэт харагдуулна. Мөн тус загвар нь алтлаг өнгийн саатай тул 1990-ээд оны сүүлчээс 2000-аад оны эхэн үе хүртэлх Y2K урсгалыг санагдуулж байгаа юм.
Сонгодог хийцтэй
Илүүц чимэглэлгүй сонгодог өсгийт сонирхдог хүмүүст Jimmy Choo-гийн Ixia загвар тохиромжтой. Ixia нь үл ялиг уртасгасан шовх хоншоортой, усны дусал мэт хэлбэрийн өсгийтэй тул тэгш бус хэмтэй хормойтой, геометрийн хэлбэр бүхий хурц силуэттэй даашинзыг улам тодотгох, уялдаатай харагдахад тусална.
Хээнцэр оломтой
Jimmy Choo-гийн зүгээс Saeda загварын ар талд болон арлаар холбогддог хэсэгт болор шигтгээ унжуулж чимэг нэмжээ. Мөн энэхүү өсгийт нь маш нарийн оломтой учраас хөлийг богино харагдуулахгүй, харин ч шагайн зүүлтийг орлохуйц гоёмсог деталь болдог давуу талтай. Хэрэв та эмэгтэйлэг, эрч хүчтэй төрх бүтээхийг зорьж буй бол Saeda гутлыг богино даашинзтай хослуулан оройн зоог барих ёслолдоо өмсөөрэй.
Романтик хэв маягтай
Та хэт энгийн, эсвэл хэтрүүлэгтэй ганган гутлын алтан дунджийг хайж байгаа бол Jimmy Choo-гийн Bing Pump 65, Aurelie 65 загвараас сонголтоо хийхийг зөвлөж байна. Эдгээр загвар нь сонгодог шовх хоншоортой, нарийн өсгийтэй бөгөөд гоёмсог оломтой гэдгээрээ онцлог. Хэрэв таны даашинз контемпорари загвартай бол болор шигтгээтэй Bing загвараас сонголтоо хийж, харин классик хэв маягт дурлагсад сувдан оломтой Aurelie-г анхааралдаа аваарай. Түүнчлэн эдгээр гутлын өсгий 6.5см учраас тав тух алдагдана гэж санаа зоволтгүй юм.
Секси өнгө аястай
Үндсэн ёслол дууссаны дараах үдэшлэгтээ илүү секси бөгөөд максималист төрх бүрдүүлэхээр зэхэж байгаа бол Bing загварын торон өсгийтийг санал болгож байна. Энэ нь хуримын даашинзны торон оруулга, гивлүүр гэхчлэн нэвт гэрэлтсэн бүх л детальтай уялдаатай харагдах давхар ач холбогдолтой юм.
Өсгийтийг орлох балерина
Хуримын ёслолын сүүлийн үеийн чиг хандлага олон төрлөөр салбарлаж буй. Эдгээрийн нэгт өндөр өсгийтийн оронд балерина өмсөх тренд багтаж байна. Тэр дундаа аливаа саадгүйгээр чөлөөтэй хөдөлмөөр байгаа ч давхар загварлаг байдлаа алдагдуулахыг хүсдэггүй сүйт бүсгүйчүүд Jimmy Choo-гийн Diamond Tilda болон Bing загварын балеринаг сонгох дуртай.
Микро загвар
Алдарт модель Барбара Палвины хуримын гоёлоор тодорсон Bon Bon цүнх нь бүх төрлийн үдшийн арга хэмжээнд тохиромжтой. Тус загвар нь зөөлөн их биетэй боловч хатуу чимэглэлтэй, романтик өнгө аястай боловч зоримог детальтай гээд олон төрлийн гоо зүйн нэгдэл юм. Мөн урт гинжин бариул дагалдаж ирдэг тул хоёр төрлөөр загварчлах боломжтой билээ.
Микро загвар
Алдарт модель Барбара Палвины хуримын гоёлоор тодорсон Bon Bon цүнх нь бүх төрлийн үдшийн арга хэмжээнд тохиромжтой. Тус загвар нь зөөлөн их биетэй боловч хатуу чимэглэлтэй, романтик өнгө аястай боловч зоримог детальтай гээд олон төрлийн гоо зүйн нэгдэл юм. Мөн урт гинжин бариул дагалдаж ирдэг тул хоёр төрлөөр загварчлах боломжтой билээ.
Клач
Jimmy Choo-гийн клач загварын цүнх дээр суурилуулсан түгжээ бол брэндийн логог орлохуйц алдартай детальд тооцогддог. Үүнийг загварын ордны урлаачид эхнээс нь дуустал гар аргаар хийж гүйцэтгэдэг гэдгээрээ онцлог.
Клач
Jimmy Choo-гийн клач загварын цүнх дээр суурилуулсан түгжээ бол брэндийн логог орлохуйц алдартай детальд тооцогддог. Үүнийг загварын ордны урлаачид эхнээс нь дуустал гар аргаар хийж гүйцэтгэдэг гэдгээрээ онцлог.
Сувдан бариултай
Avenue цүнх модерн боловч цаг хугацааны эрхэнд хуучрахгүй сонголт болж чадна. Энэхүү загвар нь Jimmy Choo-гийн шинэчлэгдсэн JC логотой, сувд болон Swarovski шигтгээ хэлхсэн бариултай, мөн сүүн цагаан өнгөтэй тул сүйт бүсгүйчүүдийн үдшийн төрхийг тодорхойлж чадна.
Сувдан бариултай
Avenue цүнх модерн боловч цаг хугацааны эрхэнд хуучрахгүй сонголт болж чадна. Энэхүү загвар нь Jimmy Choo-гийн шинэчлэгдсэн JC логотой, сувд болон Swarovski шигтгээ хэлхсэн бариултай, мөн сүүн цагаан өнгөтэй тул сүйт бүсгүйчүүдийн үдшийн төрхийг тодорхойлж чадна.
Хаяг: Шангри-Ла молл, 1 давхар, Байгал дэлгүүр
Утас: 7733 1188
Facebook: Baigal Store
Instagram: @baigalstore
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт