Тод өнгө, график хээтэй загваруудыг хэрхэн загварчлах вэ? Скандинав охидоос суралцах нь

Бүтээлч хувцаслах урам зоригийг аваарай

Анна Йоханнсен

 

Данийн блогер Анна Йоханнсеноос Ganni, Cult Gaia, Saks Potts зэрэг брэндүүдийн сонирхолтой загваруудыг хэрхэн загварчилж болохыг сурч аваарай. Түүний онцолсноор өнгөлөг хувцас амьдралыг сонирхолтой болгоод зогсохгүй аз жаргал бэлэглэдэг юм.

Эмили Синдлев

 

Стилистээр ажилладаг Эмили Синдлевийн хувцасны шүүгээнээс хар өнгийн даашинз, beige хүрэм бараг л олдохгүй болов уу. Тэрээр тренд дагахаас илүүтэй тод өнгийн загваруудыг ашиглан өөрийн гэсэн онцгой стиль бүрдүүлэн хувцаслахыг хичээдэг. Улбар шар + тод ягаан, нимбэгэн шар + үзмэн ягаан гээд хүмүүсийн тэр бүр зориглож өмсдөггүй өнгөнүүдийг хооронд нь хэрхэн хослуулах боломжтойг Эмили Синдлевийн Instagram хуудсаар зочлон хараарай.

Марианне Теодорсен

 

"Галзуу зүйлсийг нэг дор холих нь миний хувцаслалтын дүрэм" хэмээн ярих Марианне Теодорсенг улаан өнгийн үс, шивээс ба тод өнгийн хувцаслалт нь чимдэг. Бусад блогеруудаас ялгаатай нь Марианне Теодорсен винтэж хэв маяг бүрдүүлдгээрээ онцлогтой.

Перниль Росенкилле

 

Перниль Росенкиллегийн шүүгээнд хөөсөн чихэр мэт пастель өнгийн загварууд давамгайлна. Тэрээр дэрвэгэр хормойтой цамц, нүсэр мөртэй даашинз гээд өвөрмөц эсгүүрийн загваруудыг юунаас ч эмээлгүйгээр загварчилдаг нь түүний хувцаслалтыг улам бүр сонирхолтой болгодог.

Мария Едиг

 

Пастель ягаан, цэнхэр, шар зэрэг өнгөнүүдийг хольж өмсөх дуртай түүний хувцаслалт танд бүтээлч хувцаслах урам зоригийг өгнө.

Buro.Mongolia

2020-02-21, 17:17