Хүчирхэг автомашин, шинжлэх ухааны хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг "Европын хөдөлгүүр" гэх тодотголтой Герман улс хувцас загварын салбарт дэвшилтэт байдлаараа тэргүүлж эхэллээ. Учир нь орчин үеийн хувцас загвар тансаг хээнцэр байдлаас илүүтэйгээр байгальд ээлтэй, өмсөж буй эзнийхээ тав тухыг бүрэн хангах чадвараараа үнэлэгдэж байна. Технологийн хөгжлийг хувцас дизайнтай хослуулснаар биед эвтэйхэн, цаашлаад эрүүл мэндэд тустай загваруудыг гаргаж авах боломжтой болжээ. Тиймээс Бюро 24/7 Монгол улсад албан ёсоор нээгдээд удаагүй байгаа, эрүүл мэндэд ээлтэй загваруудаараа алдартай Германы Wortmann Schuh-Holding группийн Caprice болон Tamaris брэндийг онцолж байна.
Агуу Wortmann Schuh-Holding группийн амжилтын эх
1967 онд Германы төв хэсэгт орших Тевтобурскийн ойд аж төрж байсан Хорст Вортман гэх эрхэм Tamaris брэндийг үүсгэн байгуулжээ. Тухайн үед Хорст Вортман Tamaris брэндийг байгуулснаараа дэлхийн хамгийн баян гутлын худалдаачин болно гэдгээ мэдээгүй гэдэг. Гэвч түүний бүтээсэн загварууд хөлд эвтэйхэн, боломжийн үнэтэй, загварлаг хамгийн гол нь чанартай байсан нь Tamaris брэнд болоод Хорст Вортманы амжилтын эх болжээ. Хорст Вортман өдгөө Tamaris, Caprice, s.Oliver зэрэг брэндүүдийг эзэмшдэг Wortmann Schuh-Holding группийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
50 гаруй жилийн түүхтэй Tamaris брэнд
Tamaris брэнд өдөр тутам, гоёл, дасгал сургуулилтад зориулсан хэн бүхний амьдралын хэв маягт төгс зохицох цуглуулгууд гаргадаг бөгөөд загвар бүрдээ технологийн дэвшлийг ашигладаг билээ. Тухайлбал, yсны хамгаалалт бүхий амьсгалдаг DUOtex материал, салхинаас хамгаалан дулаан байлгах Primaloft технологи, алхалтаас үүдэн нуруунд ирэх даралтыг 50 хувиар бууруулах ANTIshokk зэрэг спортын хувцас хэрэглэлийг бүтээхэд ашиглагддаг технологиудаар загварлаг, орчин үеийн тренд бүхий гутлуудыг бүтээж байна. Эрдэмтэд, эмч, тамирчдаас бүрдсэн баг олон жилийн судалгаан дээр ажилласны үр дүнд эдгээр технологиудыг гарган авдаг учир Tamaris брэндийг технологийн хувьд дэвшилтэт хэмээн тодотгож болно.
Спорт ба загварлаг байдлын хослол Fashletics
Загварлаг байдлыг спорттой хослуулсан Fashletics цуглуулгыг ажил хэрэгч, завгүй амьдралын хэв маягтай бүсгүйчүүдэд зориулан бүтээжээ. Эдгээр пүүзийг зөвхөн спорт зааланд бус даашинз, зарим тохиолдолд ажил хэрэгч хослол дээр ч өмсөж болох бөгөөд мэдээж биед тааламжтай байдлыг мэдрүүлэх "comfort" технологийг ашигласнаараа онцлог болсон байгаа.
Хараа булаам Heart & Sole
Tamaris брэндийн өндөр өсгийтүүд хараа булаам загварлаг хэрнээ, алхах үед хөлд эвтэйхэн мэдрэмжийг төрүүлэх YOGA технологиор бүтсэн учир бүсгүйчүүдийн өмсөх дуртай гоёлоор тодроод байна. Түүнчлэн Heart & Sole цуглуулга сувд, хатгамлаар чимэглэсэн романтик хэв маяг бүхий хуримын загваруудаараа алдартай.
Цэмцгэр байдлыг илтгэх Soft Simplicity
Анх хармагц л хөөсөн чихэр аль эсвэл зайрмагийг санагдуулах Soft Simplicity цуглуулга залуу охидод хамгийн тохиромжтой. Ямар ч хувцаслалтад хөг ая нэмэх эдгээр цуглуулга дахь загварууд минимал хийцээрээ бусад цуглуулгаас ялгардаг.
Дизайнеруудтай хамтарсан онцгой цуглуулга
Tamaris брэнд жил бүр Германы алдартай загвар зохион бүтээгчидтэй хамтран онцгой загваруудыг танилцуулдаг уламжлалтай. 2018 онд залуу дизайнер Марсель Остертаргтай хамтран Merlot улаан дарснаас сэдэвлэсэн цуглуулгууд гаргасан юм. Кет, түрийтэй гутал, өндөр өсгийт зэргээс бүрдсэн энэхүү цувралыг бүтээхдээ брэнд цэвэр арьс ашиглажээ.
Агаар дээр алхаж буй мэдрэмж төрүүлэх CAPRICE
Wortmann Schuh-Holding групп onAIR гэх шинэ төрлийн comfort технологио гаргаж авсны дараа Caprice брэндээ байгуулжээ. 300 гаруй микро, амьсгалдаг бөмбөлгүүдийг гутлын ул хэсэгт байршуулсан onAIR технологи нь агаарт алхаж буй мэт хөнгөхөн мэдрэмж төрүүлдэг байна. Загварлаг хирнээ хөнгөхөн, дулаан, хөлс чийг хурдан гадагшлуулдаг, удаан эдэлгээтэй гутлын үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Caprice брэнд жил бүр өөрсдийн онцлогийг хадгалсан загварууд танилцуулдаг уламжлалтай билээ.
Романтик хэв маяг бүхий ажил хэрэгч загварууд
Тав тухтай байдлыг хангах өдөр тутмын загварууд
Дашрамд дурдахад Бишрэлт Их Дэлгүүр Tamaris, Caprice брэндээс гадна Salamander, Bugatti, Moda da fausto, Imac, Nero giardini, Dino Bigioni ба Nila&Nila зэрэг Италийн арьсан гутлаараа тэргүүлэгч брэндүүдийг албан ёсоор оруулж ирсэн байгаа.
Бишрэлт Их дэлгүүр
Хаяг: Тэнгис кино театрын замын урд Бишрэлт Их дэлгүүр
Утас: 70128977
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт