Дуучин Жей-Зигийн Puma брэндтэй хамтран гаргаж буй пүүз ямар загвартай байх нь саяхан ил боллоо. Хул өнгөтэй шинэ пүүзний зургийг спорт брэндийн нэгэн ажилтан өөрийн Twitter хуудаснаа нийтэлсэн байна. Пүүзний арын хэсэгт «4:44» гэх рэперийн хамгийн сүүлд гаргасан цомгийн нэр бичигдсэн нь загварын онцлох шинж тэмдгүүдийн нэг болжээ.
Энэ дашрамд дурдахад Puma брэнд алдартнуудтай хамтран ажиллаж эхэлснээр 2017 оны эхний улиралд борлуулалтаа эрс өсгөж, нийт 49,6 сая еврогийн ашиг олсон байгаа. Puma брэнд Жей-зигээс гадна сүүлийн нэг жилийн хугацаанд Рианна, Кайли Женнер, The Weeknd болон Big Sean нартай хамтран ажилласан билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт