Эрэгтэй загварын долоо хоног: Giorgio Armani, хавар-зун 2017

Чөлөөтэй хөдөлгөөн

Бусад дизайнеруудын хаврын улиралд бүрдүүлсэн чөлөөт уур амсьгалыг Жиоржио Армани ч бас дэмжжээ. Түүний өргөн эсгүүртэй брюк өмднүүд яг л пижам шиг харагдаж байлаа

Эди Слиманы цуглуулгуудыг бараг гар ч багтах зайгүй, хэтэрхий нарийхан өмдгүйгээр төсөөлөхийн аргагүй байдаг бол, Жиоржио Арманигийнхийг харин эсрэгээрээ өргөн өмдгүйгээр төсөөлөшгүй билээ. Giorgio Armani брэндийн хоёр улирал дарааллан танилцуулж буй тэрхүү өргөн эсгүүртэй сул загварын брюк өмднүүд яг одоогийн байдлаар хамгийн загварлаг эрэгтэй өмдөөр тодроод байна. Дизайнерын урласан дээд хэсэгтээ өргөн атлаа доод хэсэг рүүгээ нарийсаж байгаа, нягт хээтэй загварууд дорнын хэв маягтай өмднүүдийг санагдуулж, харин цайвар өнгийн дөрвөлжин эсвэл цэгэн хээтэй загварууд пижам өмд мэт харагдана.

Цуглуулгын дээгүүрх хувцаснууд ч бас маш чөлөөт уур амьсгалтай болсон байна. Ямар нэгэн хурц өнцөг, хэтэрхий дэгжин байдал энд огт үзэгдсэнгүй. Үүний оронд Армани байгалийн гаралтай, зөөлөн материалаар хөнгөн хүрэм, пижак ба кардиган цамц урлаж, биед маш эвтэйхэн загварууд гаргажээ. 

 

Buro.Mongolia

2016-06-23, 09:00

  • Зураг: