Олон тооны өөр төрхөөс бүрдсэн Valentino-гийн цуглуулгад жийнсэн загварууд, цэргийн сэдэв, хагас гэрэлтсэн хос хүйсийн хэв маягтай цамцнууд, ирвэсний дүрс гэх зэрэг маш олон төрлийн сэдвүүд нэг дор цугларсан байна
Пьерпаоло Пиччоли ба Мария Грация Кьюри нарын танилцуулсан шинэ цуглуулгад маш олон төрлийн материал, хээ, бас өнгө багтсан тул цуглуулгын ерөнхий сэдвийг олж тогтооход тун хүндрэлтэй байлаа. Дизайнерууд энэ удаад "Unfinished: Thoughts Left Visible" гэх бүрэн гүйцэт бус эд зүйлсийн сэдэвтэй үзэсгэлэнгээс санаа авсан гэж өөрсдөө хэлсэн. Гэвч тэдний загваруудаас ямар нэгэн дуусаагүй оёдол, тэгш бус хэм, дутуу хайчилбар зэргээр илэрдэг бүрэн бус шинж тэмдэг огтхон ч харагдсангүй.
Гэхдээ сайтар ажиглавал цуглуулгад цэргийн сэдэв давамгайлсан байгаа нь мэдэгдэнэ. Дизайнерууд пижак, свитер, үүргэвчтэй цүнх, хүрэм, хослол бас клач цүнх зэрэг цуглуулгын дийлэнх хувцаснуудыг өнгөлөн далдлалтын камуфляж хээгээр чимсэн байв. Тэд мөн хаки ногоон бас элсэн бор өнгийг хамгийн ихээр ашигласан байлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт