Бид загварын ертөнцийн нөлөө бүхий эрхмүүд болон олон нийтийн хайртай уран бүтээлчид сүүлийн үед ямар кетээр гангарах болсныг судалж үзэхэд adidas брэндийн шилдэг дизайнеруудтай хамтран гаргаж буй загварууд бусдаасаа тэргүүлж яваа харагдана
Зуны дулаан өдрүүд ойртох тусам их хотын залуучууд маань нимгэн хувцсандаа орж, хөлд эвтэйхэн, хөнгөхөн кет өмсөхийг илүүд үзэж байна. Ойролцоогоор хоёр жилийн өмнөөс эхэлсэн "athleisure" давалгааны ачаар спортын болон өдөр тутмын зориулалттай кетүүд жинхэнэ олныг хуйлруулсан загвар болон хувирч чадсан. Тиймээс ямар ч боловсон, орчин үеийн club кеттэй зочид хүлээн авахаасаа татгалзахгүй болсон. Тэр ч байтугай зарим загварын кетүүд оффист хүртэл өмсөхөд тохиромжтой болоод байгаа. Тэгэхээр загварлаг, чанартай кет танд хаа ч хэрэг болно гэдэгт итгэлтэй байж болно шүү. Бид энэ хавар-зуны улиралд ямар брэндийн, ямар загварууд илүү "моод" болж байгааг олж мэдэхээр хэд, хэдэн салбараас судалгаа хийлээ.
Street style баатруудын сонголт
Бид 2016 оны хавар-зун болон намар-өвөл улирлын шинэ загварууд танилцуулсан Парис, Нью-Йорк, Милан, Лондонгийн загварын долоо хоног дээр street style баатрууд яаж хувцасласныг сайтар ажиглалаа. Дэлхийн хамгийн загварлаг хүмүүс нэг доор цуглардаг энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид дизайнер Raf Simons болон аdidas Originals-ын хамтын ажиллагааны үр дүнд бүтсэн Stan Smith цувралын кетийг өнгө, өнгөөр нь өмссөн харагдав.
Түүнчлэн нэлээд хэдэн зочид өнгөрсөн жилийн арванхоёр дугаар сард нээлтээ хийсэн adidas Originals NMD загварыг сонгосон байна. Загварлаг залуучуудын сүүлийн хоёр улирлын турш гангарч буй бас нэгэн кет бол яах аргагүй Японы алдарт дизайнер Йожи Ямамото ба adidas брэндийн хамтарсан Y-3 Qasa High загвар. Энэхүү тансаг зэрэглэлийн кет нь таны хөлөнд туйлын эвтэйхэн байхаас гадна, нинжа мэт нууцлаг мэдрэмж төрүүлнэ.
Мөн Канье Уэстийн бүтээл болох 2015 оны зургаадугаар сард гарсан YEEZY Boost 350 загвар ч бас өдийг хүртэл эрчээ алдаагүй байна. Street style сурвалжлагын бусад онцлох кетүүдээс дурдвал Valentino-гийн өргөн судалтай цагаан кет, Nike Air Huarache Utility, Alexander Wang ба H&M нарын хамтарсан үдээсгүй хар кет гэх мэт загварууд байлаа.
Дизайнеруудын сонголт
Дэлхийн шилдэг тогоочид гэртээ хариад хамгийн энгийн ба амархан хоол хийдэг шиг дизайнерууд ч бас өдөр тутмын амьдралдаа ихэвчлэн маш энгийн хэв маягаар хувцаслахыг эрмэлздэг. Загварын ертөнцийн домогт дизайнерууд хүртэл ердөө л жийнс ба футболк өмсөж, загварын тайзнаа зочидтойгоо мэндлэх гэж гардаг. Бид Александр Ванг, Жил Сандер, Майкл Корс, Марк Жейкобс, Рикардо Тиши гэх зэрэг алдарт дизайнерууд хамгийн сүүлийн цуглуулга дахь хаалтын төрхийг ажиглатал тэд арьсан материалтай энгийн цагаан, аль эсвэл ямар нэгэн анхаарал татам детальгүй хар кет сонгосон байлаа.
Алдартнуудын сонголт
Холливүүдын загварлаг эрчүүд сүүлийн үед Nike Flyknit Racer, аdidas Ultra Boost, Rick Owens X Adidas загварыг өдөр тутамдаа сонгож байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт