Жинс, зураас, бүрхэг өнгөнүүд, жинсэн найр ба Есүсын хээ гэх зэрэг Риккардо Тишигийн шинэ цуглуулгын аюултай төрхүүд
Givenchy-гийн бүтээлч захирал Риккардо Тиши шинэ цуглуулгаа "Муу залуучууд ба бүсгүйчүүд" хэмээн тодорхойлсон. Энэхүү тодорхойлолтоо тэд тайзан дээр шоронгийн мэт зураастай хувцас, зориулалтын хувцас мэт жинсэн комбинзон болон толгой дээрх уяа зэрэг хэв маягийг танилцуулснаар баталлаа. Загвар зохион бүтээгчийн хүлээн зөвшөөрснөөр цуглуулга нь америкийн ажилчдын хэрцгий хувцаснаас сэдэвлэсэн.
Кутюр цуглуулгыг зарлах зорилгоор гарч ирсэн эмэгтэй төрхүүд нь хэрцгий байгаагүй хэдий ч тэднийг романтик хэв маягтай байсан гэж хэлэхэд хэцүү. Гэрэлтсэн торон даашинз-хослолууд нь гранж хэв маягтай, харин гялалзсан гинжин чимэгтэй комбинзонууд нь бага зэргийн хатуу төрх бүрдүүлж байсан. Эмэгтэй загваруудын оргил үе нь Наоми Кэмпбеллийн гаралт байсан. Тэр гялалзсан хүрэм болон хар оймстой гарч ирснээр догшин гоо үзэсгэлэнг харууллаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт