Парисын эрэгтэй загварын долоо хоног
Louis Vuitton ба Supreme брэндүүдийн хамтарсан цуглуулга намар-өвөл 2017 улирлын хамгийн эрэлттэй загвар байж, дэлхийн street style одуудын нэн тэргүүний сонголт болно гэдэгт эргэлзэх зүйл үгүй юм. Цуглуулгад багтсан тод өнгийн сонирхолтой цүнхнүүд, аксесуарууд ба скейтбордын тавцангууд аль хэдийнэ загварын хэвлэл мэдээллүүдийн гол шуугиан болж байна.
Үндсэн элементүүд: Гадуур хувцас, камуфляж хээ, пижам хослол, савхин цув ба хүрэм.
Үс засалт ба нүүр будалт: Саравчтай малгайнаас цухуйх долгионтой үс, цайвар өнгийн уруул.
Үндсэн өнгөнүүд: Саарал, цэнхэр, бор өнгийн хувцаснууд ба тод улаан өнгийн аксесуарууд.
Стилистик аргачлал: Пижам маягийн хослол, свитер доороос цухуйх захтай цамц, зангилаа хэлбэрийн бүс, мөрөн дээгүүр давуулсан бүсэлхийний цүнх
Аксесуар: Берет ба саравчтай малгай, том спорт цүнх ба паск, бөөрөнхий хүрээтэй шил, хүзүүнээс зүүсэн жижиг түрийвч ба логотой тод өнгийн чемоданууд
Бүтээлч санааны эх үүсвэр: АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль, скейтерүүдийн хувцаслалт, бейсболчдын өмсгөл, цэргийн сэдэв.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт