Гранж стиль
Tommy Hilfiger-ийн вебсайт дээр Tommy Jeans гэх тусгай ретро цуглуулга худалдаалагдаж байна
Tommy Hilfiger 1990-ээд оны үеийг эргэн дурссан жийнсэн бүтээгдэхүүний онцгой цуглуулга гаргалаа. Шинэ цуглуулга дах жийнсэн өмд, oversized жийнсэн хүрэм, сул даавуун футболк, цээж дээрээ брэндийн логотой спорт маягийн цамц зэрэг нь тэрхүү алтан үеийн уур амьсгалыг дамжуулах болно. Эмэгтэй цуглуулгад дээр дурдсан загваруудаас гадна мөн богино жийнсэн шоорт, усны хувцас ба комбинзон багтсан байна. Гранж хэв маягтай сурталчилгааны гол дүрүүдэд дөнгөж саяхан IMG агентлагтай гэрээ хийсэн залуу модель Хейли Болдуин болон олон нийтийн сүлжээг байлдан дагуулсан царайлаг залуу Лаки Блю Смит нар байлаа. Хэзээ ч "моод"-ноос гарахгүй, мөнхийн загварлаг өнгө, дүрстэй эдгээр жийнснүүд хавар-зуны шинэ улиралд нэлээд эрэлттэй байна гэдэгт бид итгэлтэй байна. Загварын ертөнцөд яг одоо жийнсний солиорол ид өрнөж буйг анхааралдаа аваарай залуусаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт