Бүх загвар өмсөгчдийн бүх төрхүүд
Бид бүгдийн тэсэн ядан хүлээсэн, оны хамгийн үзэсгэлэнтэй дотуур хувцасны загварын шоу өчигдөр орой Парис хотноо болж өнгөрлөө! Арванхоёрдугаар сарын 5-нд телевизээр цацагдах шоуны бүрэн хувилбарыг хүлээж тэсэхгүй бол бидний бэлдсэн сурвалжлагаас тайзан дээр гарсан бүх төрхүүдийг олж хараарай
Victoria's Secret-ийн загварын шоу оны хамгийн хүлээлттэй арга хэмжээ мөн үү? Гарцаагүй мөн. Загварын шоу үргэлж зугаатай уур амьсгалтай болж өнгөрдөг үү? Тийм ээ! Мөнхийн романтик, үзэсгэлэнт Парис хотноо зохион байгуулагдсан 2016 оны загварын шоу ч бас урьд өмнөх жилүүдээс дутахааргүй ид шидийн болж өнгөрлөө.
Сарнайн хатгамалтай газар хүрсэн урт, хар даашинз өмссөн Леди Гага өөрийн даруу бас дэгжин төрхөөрөө үзэгчдийг гайхшруулж, Кендалл Женнер ба Жижи Хадид нар анхны далавчаа хүртэж, Белла Хадид анх удаагаа энэхүү алдарт тайзнаа алхаж, харин Жасмин Тукс гурван сая долларын үнэтэй Fantasy Bra-г зүүлээ. Испани хэв маягтай халаат, торон нэхээстэй тачаангуй дотуур хувцас, болор талст бүхий цацагтай нөмрөг ба өвдөг давсан түрийтэй гутлаар тодорхойлогдох энэ жилийн загварын шоуг телевизээр цацагдахыг нь хүлээх зуураа бидний бэлдсэн доорх зургуудыг сонирхон үзнэ үү.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт