2018 оны “Дэлхийн мисс”-ийн талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ

Мексикийн гоо бүсгүй Ванесса Понсе де Леоны тухай 6 баримт

Арванхоёрдугаар сарын 8-ны өдөр "Дэлхийн мисс - 2018" тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, ялагчаа тодрууллаа. Тэргүүн байрны титмийг Мексикийн гоо бүсгүй Ванесса Понсе де Леон зүүжээ. Ингээд түүний талаарх зургаан сонирхолтой баримтыг дэлгэж байна.

Өдгөө 26 настай Ванесса бол "Дэлхийн мисс" өргөмжлөлийг хүртсэн анхны Мексик бүсгүй юм.

 

 

Загвар өмсөгчийн карьерыг Ванесса "Мексикийн дараагийн топ модель" нэвтрүүлэгт оролцон ялалт байгуулсны дараа эхлүүлсэн юм.

 

 

Ванесса Мексикийн Гуанахуато их сургуулийг төгссөн бөгөөд олон улсын бизнесийн удирдлагаар эрдмийн зэрэг хүртжээ.

 

 

Үүнээс гадна тэрээр залуу охидод зориулсан нөхөн сэргээх төвийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна.

 

 

Ванесса мөн Ненеми сургуульд сайн дурын ажил хийдэг ба уугуул иргэдийн хүүхдүүдэд улс үндэстэн хоорондын соёлын холбооны талаарх боловсрол олгох төслүүдээр чиглэдэг юм.

 

 

Модель бүсгүйн хамгийн дуртай хоол бол Мексик үндэстний quesadilla юм. Уг хоолыг улаан буудайн эсвэл эрдэнэ шишийн гурилаар хийсэн тортильяг нугалан дотор нь бяслаг, ногоо, мөөг, мах зэрэг төрөл бүрийн хачир хийх байдлаар бэлтгэдэг билээ.

 

 

Buro.Mongolia

2018-12-10, 16:00