2018 оны хуримын цуглуулга: Marchesa, Viktor & Rolf брэндүүд
Энэ жилийн хуримын даашинз ямар загвартай болсон бэ?
Marchesa
Хуримын шинэ цуглуулгад Marchesa брэндийн дизайнерууд өөрсдийн бэлгэ тэмдэг болсон хагас гэрэлтдэг тор ба торгон материал, хөвсгөр хормой, цэцгэн хатгамал болон эрвээхий зангилаа бүхий деталь ашиглан даашинз урлажээ. Ерөнхийдөө цуглуулга урьд өмнөх улирлуудынхтай төстэй, сонгодог ба дэгжин хэв маягтай болсон харагдана.
Viktor & Rolf
Хос дизайнерууд Виктор Хорстинг ба Рольф Снорен нар 2018 оны хуримын цуглуулгадаа тэгш бус хэм, хуниас, этгээд пропорц гэх зэрэг загварлаг аргачлалууд ашиглажээ. Тэд ямар ч төрлийн сүйт бүсгүйд таалагдах маш өргөн сонголттой цуглуулга гаргасан байна. Олон давхарга хормойтой даашинз, аварга том эрвээхий зангилаатай комбинзон, эсвэл шүрээр бүрхэгдсэн богино даашинз цуглуулгын өргөн хүрээг харуулна. Түүнчлэн дизайнерууд зөвхөн эсгүүр гэлтгүй, мөн материалтай тоглолт хийсэн нь цуглуулгыг илүү сонирхолтой болгосон байлаа. Тор, твид, торго гээд бүсгүй бүрийн хүссэн сонголт энд бий.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт